Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөрСүхбаатарын талбайд “Эрчимхүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчим, төлбөр тооцооны программыг тоолуурын системтэй хэрхэн холбосон шийдэл, ногоон зээлийн нөхцөл зэргийг танилцуулав. Мөн нарны панель, инвертер, эрчим хүчний хуримтлуур болон шинэ техник, технологи, инновацын талаарх мэдэллийг хүргэсэн байна.
Айл өрхүүд, байгууллагуудад суурилуулж эхэлсэн ухаалаг тоолуурын мэдээллийг аппликэйшнээр харж, хэрэглээгээ удирдах боломж бүрдэх аж. Ийм цахим шилжилтийн давуу тал нь хэрэглэгч төвтэй шинэ үйлчилгээ бөгөөд иргэн бүр өөрийн хэрэглээгээ бодит цагийн горимоор хянах, хэмнэх, удирдах боломж бүрдүүлж буйгаараа онцлог гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл дурдлаа.
Түүнчлэн эрчим хүчний цахим шилжилт нь Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээн дэх “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” хөтөлбөрийн үндсэн зураглал, чиг шугам гэдгийг дээрх өдөрлөгийн үеэр онцлов. Цаашид салбарын яам, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллагууд, иргэд хамтран эрчим хүчний салбарын шинэ хөгжлийг бий болгон, илүү найдвартай, ухаалаг, өгөөжтэй систембүрдүүлнэ гэдэгт итгэж буйгааЕрөнхий сайд Н.Учрал өдөрлөгт оролцох үедээ тэмдэглэлээ.
С.Дулам