БНХАУ-ын импортын гол мужууд болон ӨМӨЗО-д коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1260-1285 юаньд (185-190 ам.доллар) хүрч өссөн байна. Энэ нь сүүлийн нэг жил долоон сарын хугацаа дахь хамгийн өндөр өсөлт болсон аж. Ийнхүү урд хөршийн зах зээлд эл төрлийн нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай байгаа нь тавдугаар сард Шаньси мужийн уурхайд томоохон дэлбэрэлт болж, хяналт, шалгалтыг эрчимжүүлж, нийлүүлэлт танагдсанаас шалтгаалсан гэнэ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 20 орчим төрлийн нүүрс борлуулж буйгаас өнгөрсөн сарын 20-ноос энэ долоо хоногийг дуусталкоксжих төрлийнхийгнь хамгийнбагадаа 64.4-138.7 (240 000-483 000 төгрөг) ам.доллароор үнэлсэн байна. Гэхдээ нүүрсний үнэ аль уурхайнх, ямар шинж чанартайгаасаа шалтгаалж харилцан адилгүйг анхаарах нь зүйтэй. Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 90 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 95 саяаас дээш тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн. Хэрэв нүүрсний үнэ тонн тутамдаа дунджаар 150 ам.доллар байвал 95 сая тонноос бид 14 тэрбум гаруй ам.доллар буюу 50 орчим их наяд төгрөг олох боломжтой юм.