Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатарын талбайн баруун талдбайрлахУлаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлахаа мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн манай улсад хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай хамгийн их дутагдаж буй. Гэхдэээнэнь нүдээолсон шийдэл, эсэх талаар судлаачид олон талын байр суурь илэрхийлэх болов. Хүүхдэд зориулсан хэдэн өрөө гаргаж, сургалт явуулах нэрээр элдэв байгууллагынхан тухалж, тэдний оффис болох вий гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.
Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвшиг болж чадах, эсэхэд эргэлзэж буй. Үүний оронд дүүрэг бүрд хүүхэд хөгжлийн төв байгуулж, оршин суугаа газар, байршлаасаа үл шалтгаалан бүгдэд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, гэрийнхээ ойролцоотоглох сагс, хөл бөмбөгийн талбайгаас эхлээд сургуулийнх нь дэргэд хүүхэд хөгжүүлэх шатар, даам, уран зураг, бүжиг зэрэг дугуйлан хичээллүүлэх, урлаг, соёлын мэдлэг түгээх үзвэр, үйлчилгээний газар олноор байгуулах нь илүү өгөөжтэй хэмээн цөөнгүй хүн үзэж байна. Автозамын түгжрэлийн гол цэг болсон Төвталбай тойроод адаглаад машины зогсоолгүй, хүүхдүүд цугларах, гүйж харайх зай, талбай байхгүй, орц, гарц нь чэрсдэлтэй юм.
Тэгвэл эл газрын барилга, байгууламжийгхотын музей болгоход илүү тохиромжтойг зарим судлаач хэлэв. Ингэснээр хүүхдүүд, насанд хүрэгчид, цаашлаад жуулчдыг хүртэл татаж, хамтад нь хөгжүүлж болох гэнэ. Энэтухайд судлаач Г.Очбаяр “Хотын захиргааны хуучин барилгыг Улаанбаатар хотын музейд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг мэргэжилтнүүд 2014 онд гаргаж байсан юм билээ. Хуучин дурсгалт барилгад түүнийг сурталчлах олон нийтийн байгууллага байрлах нь зүйтэй. Хүүхэд хөгжлийн ордон байгуулах хэрэгтэй гэдэгттэй санал нэг. Гэхдээ байршлын хувьд бодож үзэх хэрэгтэй. Манай нийслэлд хүүхдийн тодотголтой барилга цөөрсөн нь үнэн. Хуучин “Бамбарууш” кафе, “Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатр гэж байлаа. Тус кафегэхэд хүүхдэд зориулсан 200 нэр, төрлийн хоол, хөнгөн зуушаар үйлчилдэг байв. Харин дээрх кинотеатрын барилгыг хүүхдээс булаагаад, Хөрөнгийн бирж болгосон. Угбиржийг хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг газар болгох ёстой. Мөн “Ленин клуб”, “Ард” кино театрын барилгыг олон нийт, хүүхдэд зориулсан арга хэмжээ явуулдаг газар болгомоор байна. Гэр хороололд амьдарч буй хүхдүүдэд бусадтайгаа харилцах орон зай, тоглох талбай алга. Нийслэлд хүүхдэд зориулсан газар гэхээр санаанд орж ирэхгүй байгаа биз. Бид “Хүүхдийн парк” гэж нэрлэдэг ч бүх нийтэд зориулсан соёл, амралтын хүрээлэн, “Найрамдал” олон улсын зуслангаас өөр томоохон бүтээн байгуулалт алга. СТӨ-нд байрладаг Хүүхдийн төвномын сан, Хүүхдийн номын ордон гээд хуруу дарам цөөн” гэв.
Хүүхдийн төлөө санд 2021 оноос хойшнийт 30.4 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд одоогоор 29.3 тэрбумын үлдэгдэлтэй байна. Анх эл фондыг үүсгэхдээ Хүүхэд хөгжлийн ордон барина гэсэн ч шилний цаанаас чихэр долоолгохоос хэтрээгүй, ажил хэрэг болголгүй өдий хүрсэн. Харин одоохотын захиргааны хуучин байрыг тохижуулахад үүнээс зарцуулах гэнэ. Үнэхээр үр шим нь эзэндээ буюу хүүхдүүдэд хүрч чадах, үгүйг цаг хугацаа харуулах биз. Багшийн хөгжлийн ордон нэртэй сүрлэг барилгад ардын багшнар орж, гарч, өөрсдийгөө хөгжүүлэх бус, яам, тамгын газрын харьяа элдэвбайгууллагынхан л төвхнөсөн шиг хүүхдийн нэрээр түрээбарьсан, эрх мэдэлтнүүдийн ямбаны газар нэгээр нэмэгдэх вий.
Ч.Болор