Г.Билгүүн хэмээх залуу хүүхэд багачуудыг орчны эрсдэлээс хамгаалах зорилгоор эхнэртэйгээ хамтран “Сэрэмж” хэмээх бүртгэлийн цахим систем хөгжүүлж байна. Энэхүү системийг бүрэн хөгжүүлж, ашиглалтад оруулснаар хүүхдийн амь, эрүүл мэндэд эрсдэлтэй газруудын мэдээллийг бүртгэх, холбогдох байгууллагуудад дамжуулж, шийдвэрлүүлэх боломж бүрдэх нь. Г.Билгүүн энэ талаар “Орчны эрсдэлээс болж нэг ч хүүхэд хохирох ёсгүй гэсэн эмзэглэлээс үүдэн эхлүүлсэн “Сэрэмж” төслийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Олон нийтийн сүлжээнээс эрсдэлтэй орчны мэдээлэл илрүүлэх, хиймэл оюун ашиглан тэдгээрийг ангилах, шалгах, давхардсан датануудыг нэгтгэх, статистик боловсруулах, зохих шатны байгууллагад хүргүүлэх ажлуудыг цаашид хийнэ” гэсэн юм.
Н.Мишээл