ГБХНХЯ-ны дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их тулгамддаг хууль, эрх зүйн асуудалд хариулт өгөх “Түгээмэл 10 асуулт, хариулт” мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэудаадээлжийн амралттай холбоотой маргааныг хэрхэн шийдүүлэх талаар онцолжээ. Тодруулбал, ээлжийн амралт авах үеэр байгууллага нь түүнд тохирсон мөнгийг тусад нь бодож өгөхгүй байх зөрчил цөөнгүй бүртгэгддэг аж.
Хууль зүйн туслалцааны төвөөс энэтохиолдолд “Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээбайгуулснаас хойшзургаан сарын дараа ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Байгууллагаас ажилтны ажилласан хугацаанд тохирсон ээлжийн амралтын хоногийг олгож, биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралтын цалинг ажилтны ажилласанжилийн дундаж хөлснөөс тооцон олгоногэж заасан байдаг. Амралтын цалинг олгохгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Ийм нөхцөлд иргэд гомдлоо хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан шийдүүлэх, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй. Гэх мэтчилэн иргэд манай төвийн 7700-1982 дугаарын утсаар холбогдон, улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой” гэсэн юм.