Дэлхий даяар жил бүрийн зургаадугаар сарын 8-ныг Тархины хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж, энэхүү аюулт өвчний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийг дэмжихэд анхаарал хандуулдаг. Нярай болон бага насны хүүхдээс эхлээд жирэмсэн эмэгтэй, өндөр настан хүртэл тархины хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Тэгвэл дэлхий дахинд тархины хорт хавдрын, ялангуяа хамгийн аюултайд тооцогддог глиобластома өвчний эмчилгээ, оношилгоонд томоохон дэвшлүүд гарч байгааг мэдээллээ. Жилийн өмнө АНУ-ын Хүнс, эмийн агентлаг тархины хорт хавдрын эсрэг анхны системийн эмчилгээнд хэрэглэх “Modeyso” бэлдмэлийг бүртгэжээ. Мөн долоон сарын өмнө Харвардын анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хамтран тусгайлан хувиргасан онколитиквирус ашиглан хүний биеийн дархлааны Т-эсүүдийг хавдрын гүн рүү нэвтрүүлж, идэвхжүүлэх замаар эсийг устгах боломжтойг нотолсон юм. Дэлхий даяар эрт илрүүлэг 30-40 хувиар өссөн эерэг үр дүнтэйгээр дээрх өдрийг угтсанболхарин Монгол Улсын хувьд нөхцөл байдал эсрэгхэвээрээ. Бидний гол асуудал нь эрт илрүүлэг бөгөөд хавдрыг ихэвчлэн хожуу шатанд нь оношлуулах тохиолдол түгээмэл байна.
Б.Ариунжаргал