Өмнөд Африкаас гаралтай, АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Элон Маск2021 оны нэгдүгээр сард 185 тэрбум ам.доларын хөрөнгөтэй болж, Жэфф Безосыг ардаа орхин, дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байв. Тэгвэл өдгөө түүний хөрөнгө нэг их наяд ам.доллар хүрэхэд тун ойртсоныг дэлхийн хэвлэлүүд шуугьж эхэллээ. Ингэснээр тэрбээр ийм хэмжээний хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болох юм.
Элон Маск“SpaceX”, “Тесла моторс”-ын гүйцэтгэх хийгээд бүтээгдэхүүн загварчлалын захирал. Эл хоёроос гадна “Zip2” компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч. Мөн өндөр хурдны тээврийн системийн “Элон хайбрлүүф” хэмээх дараагийн үеийн загварыг боловсруулсан, гоц сэтгэгчбилээ.
Түүний одоогийн хөрөнгө хэр хэмжээний мөнгө болохыг CNN сонирхолтой баримтуудаар тооцоолон хүргэжээ. Нэг их наяд ам.доллар нь цаг тутамд саяыг үрэхэд 110 орчим жил шаардах хөрөнгө аж. Мөн дэлхий дээрх 200 орчим орны ердөө 20 гаруй улсын эдийн засаг нэг их наяд ам.доллароос давдаг гэнэшүү. Тэгэхээр Масктун удахгүй дэлхийн 180 гаруй улсаас баян хүн болногэсэн үг. CNN-ийн тооцоолсноор АНУ-ын дөрөвдэх том хот болох Хьюстоны бүх орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нийлбэр үнэлгээ 879 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, Маскхэдийн тус хотыг бүхэлд нь худалдан авах хөрөнгөтэй болжээ.