
Филиппинд болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүнийй тоо 37 хүрлээ гэж GMA агентлаг мэдээлэв.
Даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 7:38 Филиппиний Минданао арлын эрэг орчмоор 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Нутгийн удирдлагуудын даваа гарагт мэдээлснээр гамшгийн улмаас 32 хүн нас барлаа гэж байсан бол энэ тоо өсөх хагдлагатай байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнээс гадна 456 хүн шархдаж, дөрвөн хүн сураггүй алга болжээ.
Филиппиний өмнөд нутаг, Индонезын хойд нутаг болон Борнео арал дахь Малайзын Сабах мужид цунамийн түгшүүр зарлаж, далайн эрэг орчмын бүсийн оршин суугчдыг аюулгүй, өндөр газар руу нэн даруй нүүлгэн шилжүүлээд байсан хэдий ч зургаа гаруй цагийн дараа сэрэмжлүүлгийг цуцалжээ.