
Зургадугаар сарын 8-нд АНУ-ын тойргийн шүүх H-1B ажлын визний 100,000 ам.долларын хураамжийг хүчингүй болгов. Уг хураамжийг Трампын засаг захиргаа 2025 оны 9-р сард ногдуулсан юм. Шүүх уг шийдвэрийг гүйцэтгэх зсаглал эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэв.
Шүүх тус улсын 20 мужийн гаргасан нэхэмжлэлийг хянаж үзээд, визний хураамж нь хууль бус татвар хэмээн дүгэсэн байна. " Ерөнхийлөгч H-1B визэнд татвар ногдуулах эрх мэдэл эсвэл шилжүүлэх мэдэлгүй" гэж шүүгч Лео Сорокин мэдэгджээ.
Дээрх визний хураамжийг 100,000 доллар болгон нэмэгдүүлсэн явдал нь Трампын цагаачлалын эсрэг явуулж буй бодлогын нэг алхам юм. Цагаан ордон энэ шийдвэрээ гадаадын ажилчид америкчуудад зориулагдсан ажлыг байрыг авах ёсгүй гэж зөвтгөдөг.
H-1B виз нь өндөр чадвартай мэргэжилтнүүдэд зориулагдсан бөгөөд ихэвчлэн томоохон технологийн компаниуд ашигладаг аж. Өмнө нь эл визний хураамж 5 мянган ам доллар байв.