
9-р сарын 30-нд Дубайгаас Тель-Авив руу ниссэн FlyDubai компанийн онгоц Саудын Арабт ослын буулт хийв. Хөөрснөөс хойш нэг цаг хагасын дараа онгоц 7700 (ерөнхий сэрэмжлүүлэг) кодыг дамжуулсан бөгөөд удалгүй 7500 (онгоц булаан авах эсвэл барьцаалах) код болж өөрчлөгджээ. Үүний зэрэгцээ онгоц чиглэлээ өөрчилж, асар хурдтайгаар огцом доошоолж эхэлжээ.
Израилийн тал террорист халдлага байж болзошгүй хэмээн сэжиглэн сөнөөгч онгоцоо хөөргөсөн боловч онгоц эцэст нь Саудын Арабын Табук нисэх онгоцны буудалд аюулгүй газардсан байна.
Онгоцны хоёрдугаар нисгэгч ахмад руу дайран хутгалаад, онгоцыг унагаахыг завдсан гэж Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв (үүнийг хожим нь тус улсын эрх баригчид баталгаажуулсан). Онгоц өндрөө алдаж эхлэхээс өмнө нисгэгчдийн бүхээгт чимээ гарсан тухай тус онгоцонд явж байсан зорчигчид ярьжээ. Зорчигчид дотроос хэд хэдэн хүн нисгэгчдийн бүхээгт очиж шалгаснаар хоёрдугаар нисгэгчийг номхотгож чадсан байна. Харин онгоцыг ажлын хүрээнд Тель-Авив руу нисэж байсан FlyDubai коспанийн өөр нэг багийнхан онгоцыг удирдаж, ослоос урьдчилан сэргийлжээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд энэ явдлыг "амиа золиослогч террорист халдлага" гэж нэрлэю. Онгоц Табукт газардсаны дараа Саудын Арабын эрх баригчид хамтран нисгэгчийг саатуулжээ.
Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр онгоцны ахмад нь Энэтхэгийн иргэн, хоёрдугаар нисгэгч нь Оманы иргэн байжээ. Хамгийн сонирхолтой нь онгоцыг сүйрлээс аварсан хоёр нисгэгдийн нэг нь ОХУ, нөгөө нь Украины иргэн байв.