Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл өчигдрөөс эхлэв. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон, оршин суух хаягийн зөрчлөө арилгуулсан болон шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ “И-Монголиа”-гаар илгээх юм. Бүртгэлийг энэ сарын 3-11 хүртэл зохион байгуулах бөгөөд үүнээс хойш нэмэлт элсэлт авахгүй болохыг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2026-09-04
Түүхэн хүмүүсийн хөшөө сурталчилгааны самбар биш
Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, дурсгал нь тухайн үндэстний ой санамж, оюун санааны дархлаа, түүхийн үнэ цэнийг тээсэн нандин өв юм. Гэтэл өдгөө шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийнхэн тэдгээрийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, сурталчилгаанд ашиглах нь энгийн үзэгдэл болов.
2026-09-04
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ЧИГЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2026-09-04
Эх баавгайг гурван бамбаруушийн хамт “нутаг буцаав”
Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт өнгөрсөн сарын 31-нд дөрвөн баавгай орж ирсэн билээ. Иргэд цахим орчинд зургийг нь нийтэлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байв.
2026-09-04
ДАШТ-ээс ганзага дүүрэн ирдэг бөх
Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргалыг хүүхэд байхад нагац ах нь чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөснөөр энэ спортод хөл тавьсан түүхтэй. Түүний эх орноо төлөөлж хилийн дээс алхсан хоёр дахь орон нь Норвег. Тэрбээр Осло хотод 2021 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөнгөн жинд 20 настайдаа хүрэл медаль зүүсэн Монголын анхны тамирчин. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээг чимж, олны анхаарлыг татсан бахдам амжилт мөн түүнийх.
2026-09-04
Балбын үерийн сургамж ба байгалийн сануулга
Хималайн нурууны мөсөн гол хайлж, нуранги үүссэний улмаас Балба, Төвөдийн хилийн бүсэд их хэмжээний үер бууж, нутгийн уугуул иргэд, жуулчид, мөргөлчид нийлсэн олон мянган хүн ами алдсан харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиолоо.
2026-09-04
Энэ бямба, ням гарагт “Солонгосын соёлын өдрүүд”-тэй
Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр солонгос хоолны тэмцээн, урлагийн тоглолт, уламжлалт тоглоом наадгай, open mic, орчин үеийн бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээг нийтэд толилуулахаар төлөвлөжээ.
2026-09-04
Манай тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна
Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод тав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна. Үндэсний бөхийн барилдааны тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Д.Анарын амжилтыг буухиалж, Алыш буюу бүстэй бөхийн чөлөөт (фрийстайл) төрөлд өрсөлдсөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар эхний тойрогт Бенин, дараагийнхад Недерланд, шөвгийн наймд Беларусын тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд эзэн орны бөхөд ялагдаж хүрэл медаль хүртлээ.
2026-09-04
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна.
2026-09-04
Монгол иргэнийг залилсан хэрэгт украин эр ял шийтгүүлэв
Украины иргэн, Бразилд оршин суух хаягтай Пётр Владимирович Пыхтин болон манай улсын иргэн Л.Түмэнжаргал нар хамтран гадаадаас хөрөнгө оруулалт татаж өгөх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ. Тэд 2023 оны өвөл манай улсын иргэн Д.З-т “Европын банкны зээлийн шугам нээгдсэн. Чи 130 000 ам.доллар эхлээд өгчих.
2026-09-04
Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв
Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
2026-09-04
АН: Баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газар дур мэдэн зарцуулах нь
АН-ынхан “4-11” мэдээллийн цагаараа өчигдөр Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Орлогыг нэмсэн бол хуримтлал үүсгэх, эсвэл аль нэг мега төслөө бүрэн дуусгахад анхаарах ёстой ч зарлагаа зэрэгцүүлээд тэр хэмжээгээр өсгөсөн төсөв оруулж ирснийг шүүмжлэв. Тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2026 оны төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарсан, үүнийг яаж нөхөхөө мэдэхгүй атлаа ирэх онд 30 гаруй хувиар өссөн төсөв оруулж ирлээ.
2026-09-04
Александринскийн театрын фестивалийг “Тэнгэрийн хүү”-гээр нээнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
2026-09-04
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
“Гацуурт” ХХК-ийн эзэн Л.Чинбат энэ сарын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт зам дагуу идээшилж байсан таван адуу дайрчээ. Энэ талаар орон нутгийн фэйсбүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч таван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ.
2026-09-04