Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж,  Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа. 
2026-09-04

АН: Баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газар дур мэдэн зарцуулах нь 

АН-ынхан “4-11” мэдээллийн цагаараа өчигдөр Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Орлогыг нэмсэн бол хуримтлал үүсгэх, эсвэл аль нэг мега төслөө бүрэн дуусгахад анхаарах ёстой ч зарлагаа зэрэгцүүлээд тэр хэмжээгээр өсгөсөн төсөв оруулж ирснийг шүүмжлэв. Тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2026 оны төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарсан, үүнийг яаж нөхөхөө мэдэхгүй атлаа ирэх онд 30 гаруй хувиар өссөн төсөв оруулж ирлээ.
2026-09-04

Александринскийн театрын фестивалийг “Тэнгэрийн хүү”-гээр нээнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
2026-09-04

Мэлхий хадыг халхлан цахилгааны багана босгож, дэргэд нь барилга барьжээ

Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь гол дурсгал болох Мэлхий хадны дэргэд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана босгож, барилга барьж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
2026-09-04

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү 

“Гацуурт” ХХК-ийн эзэн Л.Чинбат энэ са­рын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ца­гааннуур сумын нутагт зам дагуу идээшилж байсан таван адуу дайрчээ. Энэ талаар орон нут­гийн фэйс­бүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Ца­гааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч та­ван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ.
2026-09-04

Сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрөөр бэлэглэсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулна

Баян-Өлгий аймгийн төв дэх, Хөдөлмөрийн баа­тар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэм­жит ерөнхий боловсролын II сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн ал­бан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бич­гийг холбогдох байгууллагад АТГ-ын Хя­налт шал­галт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хүргүүл­жээ.
2026-09-04

Дотоодын аяллын чиг хандлагыг судалж байна 

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны судлаач, мэргэжилтнүүдийн баг “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага” сэдэвт судалгааг өнгөрсөн онд анх удаа хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл үүнтэй харьцуулан шинжлэх зорилготой хоёр дахь судалгааг тус байгууллагынхан өдгөө олон нийтээс цахимаар авч байна.
2026-09-04

Монголбанк энэ оны эхний найман сард 11.9 тонн үнэт металл худалдан авчээ 

Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүү­лэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тус­гай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онц­­ логтой.
2026-09-04

“Хулхи” хувийн сургуулиуд хүүхэд хохироосоор л байг уу 

Борооны дараахмөөгшиг олширсон хувийн сургуулиуд эхнээсэээ тараа таниулж, үүдээ барихдаа туллаа. Хичээлийн шинэ жил эхэлчхээд бай­хад сурагчдаа хүлээж авах нь бүү хэл, шүүхийн бай­гууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулчихсан нь ч байх юм. Тодруулбал, “Монтэ Роза” сургууль “На­ран трейд” ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсний улмаас 600 хүүхдийн эрхийг зөрчив.
2026-09-04

МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕСИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монголын бизнес эрхлэгчид мөн 2026 оны долдугаар сарын 22-нд хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбоо буюу ЕАЭБ нь болон Монгол Улс хоорондын түр худалдааны хэлэлцээр-т өндөр ач холбогдол өгч байна. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улс уламжлалт экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.
2026-09-03

Америкийн тэргүүн тагнуулч Орост яах гэж яаралтай айлчлав

Оросын нийслэлийн Внуково нисэх онгоцны буудалд нэгэн үл мэдэгдэх онгоц газардсан нь нь өнгөрсөн сарын 25-нд дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд өртөв. Уг онгоцоор АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-ын тэргүүн Жон Рэтклифф ирсэн юм санж. Энэ явдлын ач холбогдлыг Дональд Трамп хөөргөж дэвэргэхийг хүсэхгүй байгаа ч түүнийг дэлхий дахин сонирхох нь улам нэмэгдсээр. Трамп “Рэтклифф Оросын ижил ажил алба хашдаг хүнтэйгээ хагас юм уу, бүтэн жилд нэг удаа уулздаг юм.
2026-09-03

ФОТО: Засвар, шинэчлэл нь дуусаагүй сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэзээ жигдрэх бол

Хичээлийн шинэ жил эхлээд гурав хонолоо. Гэвч зарим сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусаагүйгээс хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Уг нь шинэ хичээлийн жил эхлэхээс урьтаад сургууль, цэцэрлэгүүд засвараа дуусгаж, будаг ханхалсан анги, танхимд хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэдэг байсан билээ.
2026-09-03

Хүүхдэд аюултай орчны мэдээллийг нэгдсэн системээр хүлээн авна 

ГБХНХЯ-наас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилгоор иргэд, олон нийтээс орчны эрсдэлийн мэдээллийг нэгдсэн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ.
2026-09-03

Долоодугаар сард хамгийн олон жуулчин иржээ 

Манай улсад энэ оны эхний есөн сард ирсэн жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Тодруулбал, 1-9 дүгээр сард 718 940 мянган жуулчин Монголд иржээ.
2026-09-03

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  
2026-09-03

Шинэ зүйлийн зурам илрүүлсэн байж болзошгүй нь 

Монгол орны хэмжээнд шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн дөрвөн зүйлийн зурам одоогоор бий гэнэ. Тэгвэл энэ тоо удахгүй нэгээр нэмэг­дэж болзошгүй талаар МУИС-ийн Био­логийн тэнхимийн багш, хөхтөн суд­лаач Н.Батсайхан мэдээллээ. Биологич, амьтан судлаач Ц.Одбаяр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, Монголын бу­сад зүйлээс давжаа биетэй, ахар сүүлтэй нэгэн “содон” зурмыг энэ оны зургаадугаар сард Зүүн гарын говийн Уушигийн улаан уул орчмоос илрүүлс­нийг Оросын судлаачид өдгөө лабораторийн орчинд шинжлэн судалж буй гэнэ.
2026-09-03

АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргав

АНУ Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтэй 1 долларын дурсгалын зоос гаргасан тухай тус улсын Зоосны газрын вэбсайт дээрх мэдэгдэлд дурджээ.
2026-09-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотойгоор зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах тул хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
2026-09-03