Соёлын өв завшсан Х.Болдбаатарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авсангүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны наймдугаар сард хэлэлцэн дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2026-02-05
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй
БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний станцуудын үйлдвэрлэх цахилгаанаас давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл (CEC) даваа гарагт гаргасан тайландаа мэдээлжээ. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх, цэвэр эрчим хүчний найдвартай систем бий болгохоор удаан хугацааны зорилт тавин ажиллаж буй урд хөршийн хувьд энэ нь томоохон амжилт гэдгийг шинжээчид онцолсон байна.
2026-02-05
Японд их хэмжээний цас орсны улмаас 35 хүн амиа алдав
Японы Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагаас мэдээлснээр сүүлийн 14 хоногт үргэлжлэн орсон их хэмжээний цас, цаг агаарын аюулт нөхцөл байдлын улмаас 35 хүн амиа алдаж, 390 гаруй оршин суугч гэмтэж бэртжээ. Хүний амь эрсэдсэн тохиолдлууд нь голчлон Японы тэнгисийн эрэг дагуух болон хойд бүсийн мужуудад бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар Нийгатад 12, Акитад зургаа, Хоккайдод гурав, Аоморид хоёр хүн нас барсан гэнэ. Харин Ивате, Ямагата, Нагано, Шимане муж тус бүр нэг иргэн амиа алдсан байна. Үлдсэн найман хүн нь бусад хойд болон баруун Японы мужуудад нас барсан гэж албаныхан мэдээлэв.
2026-02-05
Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа.
2026-02-05
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг бүрэн цахимжуулснаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд зөвшөөрлийн цахим систем болох license.mn-д шаардлага хангасан материалаа бүрдүүлж, байршуулсан тохиолдолд 10 минутын дотор зөвшөөрөл гарах боломжтой болсон аж
2026-02-05
“Мандал даатгал” компани 8.7 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг олгоно
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Мандал даатгал” компани 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа мэдээлсэн. Тодруулбал, нэгж хувьцаанд 14 төгрөг буюу нийт дүнгээр 8.74 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон нь IPO гаргаснаас хойших хамгийн өндөр дүн боллоо.
2026-02-05
Хөшигийн хөндийд 250 авто зогсоол нэмж барих нь
“Улаанбаатархотынолонулсыншинэнисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих, нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахаар болжээ. Уг төслийн хөрөнгө оруулах-ашиглахшилжүүлэх төрлийн концессын гэрээг 2019 оны долоодугаар сарын 5-нд Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан юм.
2026-02-05
Халиа тошин үүссэн долоон байршилд арга хэмжээ авчээ
Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүссэн байна. Тодруулбал, байнгын ундаргатай булгаас хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүссэн тулГеодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.
2026-02-05
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүйгээр ирэх есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүргийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК концессэзэмшиж буй бөгөөдтэд төслийн ажлыг гэрээнийхээ хугацаанд дуусгахгүй бол үүнийг нь цуцална гэдгийг анхааруулжээ.
2026-02-05
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч журам баталжээ. Эдгээр нь төрийн байгууллагууд цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг байршуулж нийтлэх, үүнд нь хяналт тавих агуулгатай юм.
2026-02-05
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм.
2026-02-05
Манай улсын эдийн засгийн тогтвортой байдал мөсөн голуудаас шалтгаалах нь
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал уул уурхайн салбарын хөгжил, нүүрсний экспортоос илүүтэй асар хурдацтай хайлж буй мөсөн голуудаас хамаарахыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) сануулав. Учир нь манай орны гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь түвшнээс 2.3 хэмээр өссөн нь дэлхийн дунджаас даруй 1.3 градусаар өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн банкны удаах судалгаа харуулж байна.
2026-02-05
Хязгаар давсан эрх мэдэл
Тогтсон жишгийг эвдсэнээс үүдэлтэй будилаан төрд ажиглагдах болов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Төрийн тэргүүний эрх, үүрэг холилдож, хэн нь юу хийхээ ч “мэдэхээ” больж эхэлжээ. Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга зүүн болон хангайн бүсэд ажиллалаа. Үргэлжлүүлээд нийслэлийн дүүргүүдээр ч явж байна.
2026-02-05
Монголчууд оюуны чадвараар дэлхийд наймдугаарт эрэмбэлэгджээ
“International IQ” цахим хуудаснаас гаргасан дэлхийн улс орнуудын оюуны чадварын түвшнийг харьцуулсан жагсаалтад манай улс наймдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тус жагсаалтыг 2025 онд явуулсан оюуны чадварын сорилын дүнд үндэслэн гаргасан бөгөөд нийт 137 орны иргэдийг хамруулжээ.
2026-02-05
“Д.Сүхбаатарын мэргэн бууч”-аар О.Есүгэн, Э.Даваахүү нар тодров
“Монголын үнэн” сонины нэрэмжит “Д.Сүхбаатарын мэргэн бууч” буудлага спортын тэмцээн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. 59 дэх удаагийн тэмцээнд Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 200 гаруй тамирчин 12 дасгалд цэц сорьж буй. Үндэсний шигшээ багийнхнаас 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд эмэгтэйчүүдээс О.Есүгэн (625.9 оноо) алт, Г.Нандинзаяа мөнгө, эрэгтэйчүүдээс Н.Баяраа хүрэл медаль хүртлээ.
2026-02-04