“Бурхан Халдун” тусгай үзэсгэлэн нээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу Монгол бахархлын өдрийг жил бүр орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Монгол бахархлын өдөр ирэх сарын 2-нд тохиож буй аж. Үүнтэй холбоотойгоор “Бурхан Халдун” тусгай үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр нээх нь. Манай зураачид Бурхан Халдуныг уран бүтээлдээ хэрхэн дүрсэлснийг уг үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулахыг зорьжээ.
2024-10-30
“Зосон зургийн дурсгалт долоон газрыг илрүүлсэн”
ШУТИС-ийн археологийн судалгааны багийнхан нийслэлийн ЗДТГ-ынхантай хамтран “Улаанбаатар хотын түүх, соёл: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл бэлтгэжээ. Тэд үүнийгээ Улаанбаатар хотын түүхт 385 жилийн ойг тохиолдуулан өчигдөр олон нийтэд танилцууллаа.
2024-10-30
Соёлын өвүүдээ хамгаалахгүй байна
Дуутын хадны бичээс буюу Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг алх, цүүцээр цохиж, хадны өнгөрийг холтлон өргөсгөж гэмтээжээ. Дуутын хадны бичээсийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн. Ингэснээр тухайн улс энэхүү дурсгалаа хайрлаж, хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл энэхүү дурсгалыг алхаар цохиж, бичгийг нь тодруулж, соёлын өвийг нөхөн сэргээх боломжгүйгээр гэмтээсэн талаар каллиграфын мастер Т.Жамьяансүрэн мэдээлжээ. Энэ жил Дуутын хадны бичээсийн 400 жилийн ой тохиож буй. Гэтэл бид уг ойг ийм балагтайгаар угтаж байна”.
2024-10-30
“Sun” уралдааны шүлгийн төрөлд СУИС-ийн оюутан Б.Дашдулам тэргүүлжээ
Торгоны замын их сургуулиудын холбооны “Sun” олон улсын долоо дахь удаагийн уралдааны шилдгүүдийг зарлалаа. Уг уралдааны шүлгийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр тодорчээ.
2024-10-28
“Зэлүүд хөх тал”-ын дуун
Энэ удаагийн “Уран зохиол” буландаа Б.Чимэдгүнсэнгийн “Зэлүүд хөх тал” өгүүллэг, туужийн түүвэрт багтсан бүтээлүүдийг онцолж байна. Утга зохиол, яруу найрагт шимтэн дурлагчид “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Барнангийн Доржпалам агсныг андахгүй мэдэх буй за. Тэгвэл түүний дүү Б.Чимэдгүнсэн гэж мөн л үгийн шид увдисаар утгын чимэг бүтээгч нэгэн эрхэм байдаг аж.
2024-10-26
42 дахь удаагийн “Болор цом” наадамд оролцогчдыг бүртгэж эхэллээ
Зохиолч, яруу найрагч нар ирэх сард 42 дахь удаагийн “Болор цом” наадмаар бүтээлүүдээ сонордуулна. Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам ирэх сарын 26-нд Соёлын төв өргөөнд болох нь.
2024-10-23
“Virtuoso Gala Concert-2024”-д хоёр виолончельч тоглоно
Энэ жил МУК-ийн оюутан Д.Зөөлөнсий, А.Хантөр гэсэн хоёр залуу виолончельчийг урьснаар онцлог. Тэд тус сургуулийн багш, Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Адъяабазарын шавь. Залуу хөгжимчин тус бүр сурлага, уран бүтээлийн өндөр амжилттай байгаа учраас хоёуланг нь тоглуулах болсон байна.
2024-10-23
“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний хурал боллоо
Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 18-нд түүний өвийг хамгаалах “Дорно” сангаас санаачлан зохион байгууллаа. Уг арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран өрнүүлэв.
2024-10-22
“Монгол төрийн хатан эрдэнэ” үзэсгэлэнг нээлээ
Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ. Хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл, эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээлүүдийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, Богд хааны ордны урчууд ХХ зууны эхэн үед зэс, торго, утас, яс, шүр, оюу, мөнгөөр бүтээсэн, хатны титэм, эрихийг олон нийтэд толилуулж байна. Хатны хөрөг зургууд, өмсөж, эдэлж хэрэглэж байсан олон эд зүйлээс бүрдүүлсэн уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
2024-10-21
“Бараа бараандаа хорвоо”
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол урьд нь хүмүүст хүргээгүй шүлгүүдээрээ “Бараа бараандаа хорвоо” нэртэй ном хэвлүүлжээ.
2024-10-18
Самади багш Жалханз хутагт Дамдинбазар-Монголын хоёр төрийн Ерөнхий сайд
Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны хавар Баруун хязгаарыг илбэн тохинуулах ажлаар өөрийн шавь нар ихээр суудаг хязгаарт явсан билээ. Цагийн ороо бусгаа, улс орны баруун хязгаар тайван бус байсан, дээр нь бие алжаалтай зэрэг олон шалтгааны улмаас нутаг орондоо түр саатаж байсан буй. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хийгээд Дотоод яамны сайдын тушаал, тамгыг Манзушир хутагт Цэрэндоржид хамааруулсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.
2024-10-17