Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банк санхүү

Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  24.1 хувиар буурсан үзүүлэлт байна.
2025-08-04

Манай улс банкны өрсөлдөх чадварын индексээр есөд эрэмбэлэгдлээ

Монголын банкны холбооноос гаргасан банкны өрсөлдөх чадварын ээлжит индексээр манай улс 37 орноос есдүгээр байрт эрэмбэлэгджээ. 2020 онд Монгол 43 оноотойгоор 28 дугаар байрт жагссан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 66.2 оноо авч, эхний аравт багтсан байна. Дөрвөн жилийн хугацаанд оноогоо 23.3, байраа 18-аар ахиулсан гэсэн үг.
2025-08-01

Тэтгэврийн зээлийн шалгуурыг өндөрсгөсөн зохицуулалтыг цуцаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээл олгоход тавих өр, орлогын харьцаатай холбоотой зохицуулалтыг цуцлах шийдвэр гаргалаа.
2025-07-08

Анхаарал хандуулах зээлийн хэмжээ 39.2 хувиар өслөө

Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тэр хэрээр санхүүгийн дарамтад орох нь ихсэж буйг Төвбанкнаас мэдээлсэн.
2025-06-18

Банк санхүүгийн салбарын компаниуд 661.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь

Банк санхүүгийн салбарын компаниуд 661.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь
2025-05-06

Азийн хөгжлийн банк анх удаа үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргажээ

Азийн хөгжлийн банк анх удаа үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргажэ
2025-04-14

Хөгжлийн банк экспортлогчдыг дэмжих санхүүжилтийг төрөлжсөн арга хэрэгслээр олгоно

Хөгжлийн банк экспортлогчдыг дэмжих санхүүжилтийг төрөлжсөн арга хэрэгслээр олгоно
2025-04-11

 Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоосон шийдвэрийг дагаж мөрдөхийг анхаарууллаа

2022 онд баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, үүнийг тооцох аргачлал болон зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах чиг үүргийг хүлээлгэсэн юм. Үүний дагуу дээрх орон тооны бус зөвлөлийнхөн өнгөрсөн сарын 26-нд хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотой тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд энэ сарын 25-нд албан ёсоор оруулсан тул хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
2025-03-31

Макро эдийн засагт хүнд сорилтууд тулгарах эрсдэлтэй гэв 

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт “Мак­ро эдийн засаг тогтвортой байна” гэж мэдэгдсэн.
2025-03-20

Нийт зээлийн есөн хувь нь чанаргүй, анхаарал хандуулах ангилалд багтав 

Анхаарал хандуулах зээлийн өрийн үл­дэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.1 ху­виар өссөн бол чанаргүй зээлийнх 1.5 ху­виар буурсныг Үндэсний статистикийн хо­рооноос өчигдөр мэдээлэв.
2025-03-19

Бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, 12 хувьд хүргэлээ 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бод­­­­логын хүүг хоёр нэгжээр нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харь­­­­­­­­цааны дээд хязгаарыг 50 хувиар шинэч­­­­­лэн тог­­­­­тоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийд­­­вэр гаргаснаа олон нийтэд танилцууллаа.
2025-03-10

Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бу­саар ху­­­­­­­­­ралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэр­­­­­лэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байл­­­­­­­­­гах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 13 бо­­лон 18-д хүр­гэхээр болжээ. Жилийн инфляц 2024 оны арван­­­­­­хоё­ду­гаар сард ул­сын хэмжээнд ес, Улаанбаатар хотод 9.1 хувь­тай гарчээ.
2025-01-16

Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл сайжирчээ

Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+Тогтвортой” түвшинд хүрч сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна.
2024-09-19

Японы төв банк бодлогын хүүг 0.25 хувьд хүргэлээ

Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
2024-07-31

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2024 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. 
2024-07-30

Ногоон зээлийн 33.8 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна

Монголбанк нь банкны салбарын статистикаас иш татан банкуудын ААН*, иргэдэд олгосон ногоон зээлийг хүйсээр ангилсан 2022 болон 2023 оны мэдээллийг танилцуулж байна.
2024-07-30

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулна

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах нь 100 хувийн магадлалтай гэж CME Group-ээс мэдээллээ.
2024-07-26

Мөнгөний нийлүүлэлт 31.7 хувиар өсжээ

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 их наяд буюу 31.7 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 36.2, харилцах дансан дахь мөнгө 44.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болсон нь өнгөрөгч сарынхаас 113.3, өмнөх жилийн мөн үеийнхээс 239.7 тэрбумаар өссөн дүн гэнэ. 
2024-07-19