“Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарав
“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай.
2026-08-31
Сүм, хийд ялимгүй цөөрсөн ч, ажилчдын тоо 221-ээр нэмэгдсэн байна
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж.
2026-08-27
Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн улиралд хамгийн өндөр ашигтай ажиллажээ
Хятадын эх газрын компаниудыг олон улсын хөрөнгө оруулаг чидтай холбодог Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) өнгөрсөн II улиралд түүхэн дээд хэмжээний өндөр ашигтай ажилласан байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гэнэ.
2026-08-24
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртлоо
Лондоны металлын бирж (LME)-ийн спот зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт 1.2 хувиар өсөж, тонн нь 14 310 ам.долларт хүрсэн нь энэ оны нэгдүгээр сарын түүхэн дээд ханшийг давсан дүн болов. Цахилгаан эрчим хүч болон барилгын салбарт өргөн ашигладаг зэсийн LME дэх нөөц тавдугаар сараас хойш тал хувиар буурч, 210 мянган тонноос доош түвшинд очсон байна.
2026-08-19
Өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошлов
Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж.
2026-08-18
Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын үнэ “тэнгэрт хадлаа”
Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж.
2026-08-14
Зэсийн үнэ 0.9 хувиар өсжээ
Зэсийн үнэ эрчимтэй өсөж байна. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ 0.9 хувиар өсөж, өнгөрсөн тавдугаар сарын дээд түвшнээ давжээ.
2026-08-11
200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
2026-08-10