Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарав

“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай.
2026-08-31

Сүм, хийд ялимгүй цөөрсөн ч, ажилчдын тоо 221-ээр нэмэгдсэн байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж.
2026-08-27

Р.Мөнхтуяа: Багийн спортоор дамжуулан ирээдүйн аваргуудын өсөж хөгжих хөрсийг бүрдүүлнэ

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр боллоо. Аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид нээлтэд хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав нар оролцож, мөн сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.
2026-08-26

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-д нийслэлийн багууд аваргаллаа

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ орон даяар үргэлжилж, финалын шатны тэмцээн өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд  бүсээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
2026-08-26

Хичээл эхэллээ: DiGi Pay-тэй бол 25 хувийн хөнгөлөлттэй

ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ.
2026-08-25

ХААН Банк Францын Proparco санхүүгийн байгууллагатай 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа

ХААН Банк Францын хөгжлийн агентлагийн харьяа Proparco хөгжлийн санхүүгийн байгууллагатай уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, орон нутгийн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа.
2026-08-25

Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн улиралд хамгийн өндөр ашигтай ажиллажээ 

Хятадын эх газрын компаниудыг олон улсын хөрөнгө оруулаг­ чидтай холбодог Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) өнгөрсөн II улиралд түүхэн дээд хэмжээний өндөр ашигтай ажилласан байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гэнэ.
2026-08-24

ХААН Банк 3x3 сагсан бөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг Монголд анх удаа зохион байгуулна

Спортын өсөлтийг дэмжигч, үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан мэргэжлийн сургалтыг Монголд анх удаа, үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
2026-08-22

COP17: ХААН Банк тогтвортой санхүүжилтийн туршлага, үр дүнгээсээ хуваалцлаа

Дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн төлөөлөл, малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 4 дэх өдрөө үргэлжилж байна.
2026-08-20

Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртлоо 

Лондоны металлын бирж (LME)-ийн спот зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт 1.2 хувиар өсөж, тонн нь 14 310 ам.долларт хүрсэн нь энэ оны нэгдүгээр сарын түүхэн дээд ханшийг давсан дүн болов. Цахилгаан эрчим хүч болон барилгын салбарт өргөн ашигладаг зэсийн LME дэх нөөц тавдугаар сараас хойш тал хувиар буурч, 210 мянган тонноос доош түвшинд очсон байна.
2026-08-19

ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа

Монгол улсын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХААН Банк байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг бизнесийн стратеги, үйл ажиллагаа болон санхүүжилтийн шийдвэртээ үр дүнтэй хэрэгжүүлж буй амжилтаараа олон улсад нэр хүндтэй Euromoney сэтгүүлээс “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк” шагналыг хүртлээ.
2026-08-18

Өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошлов

Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж.
2026-08-18

Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын үнэ “тэнгэрт хадлаа” 

Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж.
2026-08-14

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэс­ний статистикийн хороо (ҮСХ)ноос та­нил­цууллаа. Тодруулбал, төлбөрийн тэнцэл дээрх хугацаанд 566.6 сая ам.дол­ларын ашигтай гарсан бай­на.
2026-08-13

Инфляц сүүлийн дөрвөн жилийнхээ дээд түвшинд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө

Монголбанк бодлогын хүүгээ нэмж, зэх зээл дэх бэлэн мөнгөний урсгалыг бууруулан, улмаар эдийн засгийг агшаах нь гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархсан.
2026-08-13

Зэсийн үнэ 0.9 хувиар өсжээ

Зэсийн үнэ эрчимтэй өсөж байна. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ 0.9 хувиар өсөж, өнгөрсөн тавдугаар сарын дээд түвшнээ давжээ.
2026-08-11

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана

Дорнод аймагт 2025 онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 57.5 хувь нь III-IV буюу хожуу үедээ оношлогдсон бол, хорт хавдрын шалтгаанаар нас барсан иргэдийн 53.7 хувь нь оношлогдоод нэг жилийн дотор нас барсан гэсэн харамсалтай статистик байна.
2026-08-11

200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
2026-08-10