Ко Сүн Хүн: “Super concert-2025” бол БНСУ болоод кпоп урсгалыг сурталчлах бус Монгол Улсыг дэлхийд сурталчлах том зорилготой
"Evandis" энтертайнментийнхэн мэдээлэл хийлээ. Тэд Монголд анх удаа Солонгос Монголын хамтарсан "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулж, олны талархлыг хүлээсэн. Энэ удаад "Evandis" энтертайнмент кpop урсгалын томоохон төлөөлөл болох БНСУ-ын Big bang хамтлагийн дуучин Tae yang болон соло дуучин Ailee тэргүүтэй артистуудыг урьж, Улаанбаатар “Зүрхнээ” Super concert-2025 тоглолтыг зохион байгуулах гэж буйгаа дуулгав. Хэдхэн хоногийн дараа болох тоглолтын сонин сайхнаас та бүхэнтэйгээ хуваалцъя.
2025-06-16
Б.ХУЛАН: Парисын дэвжээнд тамираа тасартал үзэх байсан юм гэж их харамссан
Чөлөөт бөхийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц барилдаанаар хүч түрэн орж ирсэн хоёр тамирчин бий. Тэднийг Б.Хулан, Б.Анударь гэдэг. Бөхийн хорхойтнууд эгч дүүсийн барилдааныг сонирхож үздэг болоод удаж буй. Б.Хулан Туркийн Истанбул хотод болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс “Парис-2024” олимпын эрх өвөртлөхдөө хэсэгтээ Шри-Ланк, Бразилийн тамирчныг цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Грекийн Преволаркийг 6:1-ээр буулган авсныг спорт сонирхогчид хараад огшиж байсан нь саяхан.
2025-06-13
Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН: Төрийн их баяр наадмын алтан зурхайд цэц сорино гэдэг сүрдмээр сайхан
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр өмнө нь 2016 оны наадмаар өөрт нь сур харвааны эрдэм заасан улсын гарамгай харваач Х.Баасанхүү багшийнхаа хүү, улсын мэргэн Б.Ёндонтой оноо тэнцэж товх харван түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангасан юм.Тухайн жил үзэгчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлэн шинэ мэргэн төрсөн нь тэрбээр байлаа. Сурын алтан зурхайд амжилттай цэц сорьж, нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэдэг түүнтэй ярилцлаа.
2025-06-09
О.АЛТАНТУЯА: Усны бохирдлыг өндөр түвшинд бууруулах блокийг байгалийн чулуулгаас гарган авлаа
Байгалийн чулуулаг ашиглан усны бохирдол бууруулах блок материал гарган авах судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Дэвшилтэт материалын хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор О.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр бохирдсон усыг элбэг олдоцтой байгалийн органик материал ашиглан хэрхэн цэвэршүүлэх талаар сүүлийн хоёр жил дагнан судалжээ.
2025-06-09
“Улаанбаатар марафон”-ыг амжилтаараа өнгөлдөг ихэр охид
Нийслэлд өнгөрсөн сарын 24-нд болсон “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн оролцон 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон. Тэдэнтэй хамт Кени, Этиоп, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улсын тамирчин өрсөлдсөн нь тун содон байлаа. Уг уралдаан нь хотын хэмжээнд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээний нэг хэдийч энэ удаа төсөөлөөгүй өргөн хүрээг хамрав.
2025-06-04
Т.ХАЛИУНСОР: Найруулагчийн надад итгээд өгсөн дүр бүхэн чухал
Театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өнгөрсөн долоо хоногт боллоо. 18 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Т.Халиунсортой ярилцсанаа хүргэе. Тэрбээр эл шагналыг гурав дахь удаагаа хүртсэн, драмын урлагийн тод өнгө билээ.
2025-05-30
Б.ОДОНТУЯА: Хилийн дээс алхаж, үеийнхэнтэйгээ өрсөлдөж үзэх сэн гэж хүсдэг
Монголын ширээний теннисний ахмад тамирчин, спортын мастер Б.Одонтуяа энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэж, амжилт гаргажээ. Аавыгаа дагаж гүйдэг байсан охины сэтгэлийг нэг л өдөр теннис өөртөө татаж, эргэж буцахааргүй хөл тавиулсан гэдэг. “Хөдөлмөр” нийгэмлэгт бэлтгэл хийж, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр Украйн улсад сурахаар хилийн дээс алхсан цагаасаа орос оюутнуудтай теннис тоглож, ур чадвараа ахиулсан байна.
2025-05-28
Э.ГАН-ЭРДЭНЭ: Дэлхийн хамгийн том оньсон углуургатай монгол гэр бүтээх хүсэлтэй
Гар урлал бол зoвхoн го ̧л чимэглэл, хэрэглээний эд зүйлс бус, тухайн угсаатны түүх, со ̧лын гүн гүнзгий илэрхийлэл болдог. Энэ уламжлалыг удам дамжуулан oвлoж, орчин үеийн хэлбэрт нийцүүлэн хөгжүүлж яваа уран дархан, Соёлын тэргүүний ажилтан Э.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өвөө болон ааваасаа уран дархны ур ухааныг өвлөж, алт, мөнгө, мод, ясаар олон төрлийн бүтээл урлан, эх орныхоо нэрийг олон улсад сурталчилж буй уран бүтээлч юм.
2025-05-27
Б.БАТХИШИГ: Уулчин хүн айдсаа давж, оргил руу тэмүүлдэг
Барилгын зөвлөх инженер, Олон улсын хэмжээний мастер(ОУХМ) Б.Батхишиг дэлхийн дээвэр хэмээдэг далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестэд эх орныхоо алтан соёмботТөрийн далбааг мандуулж, нэрийг нь цуурайтуулсан монгол уулчдын 16 дахь нь болов.
2025-05-26
Б.ОТГОНТӨГС: Цалин хөлсгүй асрахуйн эдийн засгийн салбар нь ДНБ-ий 15.3 хувьтай тэнцэж байна
Асрахуйн эдийн засаг нь гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран халамжлах төлбөртэй болон төлбөргүй хөдөлмөрийг хамруулсан өргөн ойлголт билээ. Дэлхий нийтийн хөдөлмөрийн тэн хагас нь ямар нэгэн хэлбэрийн халамж, асаргаатай холбоотойг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2018 оны судалгаанд дурджээ. Асрахуйн эдийн засгийн талаар судалж, зардлыг тооцон, үнэлгээ тогтоохоор ажиллаж буй МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
2025-05-26
Н.БАЯРМАА: Сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөөр арилгахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай
Хүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөөр тооцож олгодог болсон. Хууль, эрх зүйн орчин бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч буй юм. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх ёстой зүйл цөөнгүй гарсан нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин:Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг угтан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаатай энэ асуудлаар ярилцлаа.
2025-05-23
Ч.БАТЧУЛУУН: Уралдах хүсэл минь намайг тэмцээний талбарт гаргадаг
Авто машин, мотоциклын уралдаан хамгийн олон үзэгчтэй. Тэд эр зоригийн энэ спортод хэн дүүлэн цойлж, амжилт гаргахыг сэтгэл догдлон хүлээдэг. Цээжинд уралддаг таван аваргыг ардаа орхиж, түрүүлэх тамирчныг дотроо битүүхэн харна. Уралдах оролцогчид жилээс жилд нэмэгдсэнээр “Мастер кросс”, “Авто ралли”, “Баха 150”, “Баха 250”, “Чингис мастер кросс” нэг бус хоёр өдөр үргэлжилдэг болов. Залуусын өрсөлдөөн ид өрнөж, ур чадвар, техникт дэвшил гарсан үед нэгэн тамирчин хүч түрэн, цахиур хагалж орж ирсэн нь 107 дугаартай Ч.Батчулуун байв.
2025-05-21
Б.Нямдаваа: Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахад онцгой албан татварын зэрэгцээ олон арга хэмжээ авах шаардлагатай
Халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний нэг нь чихэрлэг ундаа юм. 2024 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаанд монгол эрчүүдийн 70 хувь нь чихэрлэг, хийжүүлсэн ундаа, 47.3 хувь нь чихэр, амттан хэрэглэдэг гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байсан нь өмнөх V судалгаатай нь харьцуулахад 57.4 хувиар өссөн дүн. Харин манай улсын нийт насанд хүрэгчдийн 58.1 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа.Үүнд чихэрлэг ундааны замбараагүй хэрэглээ нөлөөлж буй бөгөөд Онцгой албан татварын тухай хуульд чихэрлэг ундаанд албан татвар ногдуулахаар тусгасан. Хуулийн эл зүйл заалтыг 2027 оноос хэрэгжүүлэх юм. Энэ талаар Австралийн “Маккуары” их сургуулийн эдийн засгийн ухааны докторант Б.Нямдаваа судалгаа хийжээ. Түүнтэй ярилцлаа.
2025-05-20