Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

 Ц.ЧИНЗОРИГ: Цул толгойт үлэг гүрвэлийн олдвор илрүүлснээр дэлхийн палеонтологийн салбарт шинэ хуудас нээлээ

Монгол эрдэмтэд хамгийн эртний цул толгойт үлэг гүрвэлийн олдвор илрүүлж, дэлхийн палеонтологийн салбарт шинэ нээлт хийсэн билээ. Тэд энэхүү судалгааны үр дүнгээ шинжлэх ухааны нэр хүндтэй “Na¬ture” сэтгүүлд саяхан нийтлүүлсэн юм. Судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн Биологийн шинжлэх ухааны сургуулийн зочин судлаач, доктор Ц.Чинзоригтой ярилцсанаа хүргэе.
2025-10-02

Т.ЦЭРЭНТОГТОХ: Гүүний саам бие махбодыг “засаж”, хоргүйжүүлдэг

Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, анагаах ухааны доктор, “Их маргад” эмнэлгийн үүсгэн байгуулагч Т.Цэрэнтогтохтой гүүний саамын ач холбогдлын талаар ярилцлаа. Түүнийг цахим орчинд идэвхтэй гэдгээр нь олон нийт андахгүй биз. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан ходоод, цөс, нойр булчирхай, элэгний өвчлөл болон эрүүл, зөв хооллолтын талаар зөвлөгөө, мэдээлэл байнга хүргэдэг билээ.
2025-10-01

Э.АРИУНЗАЯА: Муай тай миний дотор орших тэс өөр хүнийг сэрээсэн

Хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой, ном унших дуртай Э.Ариунзаяагийн сэтгэл муай тай спортод татагдах болсон нь гэрийнхнийг нь ихэд гайхшируулсан гэдэг. Охиноо тулааны төрлүүдээс хамгийн эрсдэлтэйг нь сонгож хичээллэхэд аав, ээж нь эхэндээ тийм ч дуртай байгаагүй аж. ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн интерьер дизайны ангид суралцдаг тэрбээр одоо Монголын муай тайн холбоо, “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин юм.
2025-09-30

З.МӨНХ-ОРГИЛ: Монгол Улс чухал ашигт малтмалын нөөцөө ашиглан хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах боломжтой

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус байгууллагаас хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг шинжилсэн “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа есдүгээр сард шинэчлэн танилцуулдаг билээ. Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг онцлон ярилцсанаа хүргэе.
2025-09-30

Ц.АНАНД: Бодлого бодолтын төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон

Шатраар хичээллэдэг өсвөр үеийн тамирчдаас “Эрдмийн жигүүр” сургуулийн 6a ангийн сурагч, улсын аварга Ц.Ананд цахиур хагалж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх нарын удирдлагад бэлтгэл сургуулилалт хийсэн цагаас түүний ур чадвар жилээс жилд сайжирч, олон улсын тэмцээнд нэг бус удаа түрүүлэв. Өдгөө 2000 оноотой дотоодын чансааг тэргүүлж эхэлсэн тэрбээр насныхаа ангилалд “цойлж”, үеийнхээ шилдгүүдийг хөлөг дээр буулгаж авч тив, дэлхийн медальтан болсон.
2025-09-25

Б.БАДРАЛ: Бөх хүн жудагтай, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг байх ёстой

Сонирхогчдын сүмо бөхийн 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Тайландын Бангкок хотноо энэ сарын 13-14-нд болсон билээ. Тус тэмцээний насанд хүрэгчдийн хасах 115 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэн аймгийн арслан Б.Бадралтай ярилцлаа. Тэрбээр эл тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалсан манай улсын анхны тамирчин юм.
2025-09-24

 Д.ОЮУНБАДАМ: Төсөв хөгжлийн зорилготойгоо уялдах нь чухал

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ үед тус баримт бичгийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байна. Үүнд улсын төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тусгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тооцоолжээ. Уг төслийг тойрсон асуудлаар эдийн засагч Д.Оюунбадамтай ярилцлаа.
2025-09-24

Ш.ЭРДЭНЭТУЯА: Хүмүүс “аварга аа” гэж дуудахад гайхах, баярлах зэрэгцсэн

Монголын дартсын спортынхны дунд Шаравсамбуугийнхан хэмээн алдаршиж, гаргасан амжилтаараа нэгэн үеийг хошуучилж ирсэн шилдэг тоглогч бол Ш.Эрдэнэтуяа. Тэрбээр Монголын дартс сонирхогчдын холбоо, “MGL darts“ клубийн тамирчин, улсын хошой аварга, ОУХМ юм. Ш.Ганзориг ахынхаа хичээллэдэг “Үйзэн” клубт дүү Ш.Ган-Эрдэнийгээ дагуулан очиж, дартс тоглохыг сурсан нь хожим энэ спортын талбарт хүчтэй өрсөлдөгч болох анхны алхам байв.
2025-09-22

Д.БАТМӨНХ: COP17-г дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй байдлаар зохион байгуулах нь чухал

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) манай улсад ирэх оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Иймд COP17-г Монголд зохион байгуулах нь бидэнд ямар ач холбогдолтой, хэр зэрэг давуу талтай талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
2025-09-19

Л.АЛТАНЦЭЦЭГ: Би ялагдлаа ялалт болгож, амласан амлалтаа ч биелүүлсэн

Дэлхийн боксын холбооноос анх удаа Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) боксын ДАШТ-д үндэсний шигшээ багийнхнаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, ахлагч Л.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын багийн шагналын салхийг хагалж, хүрэл медалийн эзэн болсон билээ.
2025-09-19

ШЭНЬ МИНЬЖУАНЬ: Хятад бол Монгол Улсын гэрийн үүдэнд байдаг асар том зах зээл

БНХАУ-ын Тяньжин хотноо саяхан болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцсон билээ. Ийн хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр жилийн дараа дахин уулзав.
2025-09-17

Ч.Энхтүвшин: Үлдэх нэр, мөр минь наранд сүүдэртэй, харанхуйд гэрэлтэй явах сан гэж хичээдэг

Хүүхэлдэй урлаач, “N’ Coosh doll” болон “The hun art” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрбээр монгол ахуй соёлыг хадгалсан бүтээлүүд урладгаараа онцлогтой нэгэн.
2025-09-15

Э.БОЛОР-ЭРДЭНЭ: Миний амжилтын карьер ид үедээ байна

Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “CATCO racing” клубийн тамирчин, БНХАУ-ын “Huansheng vonoa taishan sport team” багийн легионер, ОУХМ Э.Болор-Эрдэнэ энэ спортоор хичээллэгсдийн амжилтыг түүчээлэн, өнгөлж яваа шилдгүүдийн нэг. Нэрт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь болж, удирдлагад нь хичээллэснээр ур чадвараа ахиулан олон улс, тивийн тэмцээнд улсаа төлөөлж цөөнгүй оролцсон.
2025-09-12

Д.БЯМБАЦОГТ: Уран бүтээлч болсон ч спортоор хичээллэдэгдадлаасаа холдоогүй

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Бямбацогт кино урлагт “Ноён Солиот”, “Ээждээ үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Сумын атаман” зэрэг кинонддүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч. Харин түүнийг урлагийн салбарт хөл тавихаасаа өмнө спортын гимнастик, волейболоор хичээллэж, цэргийн алба хаасныг ньүзэгчид төдийлөн мэдэхгүй болов уу. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцолж, спорттой хэрхэн нөхөрлөж байсан талаар нь ярилцлаа.
2025-09-11

“Хүүхдийн сурч боловсрох эрхийг төр бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна”

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нартай боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
2025-09-10

Б.ЭРХЭМБАЯР: Буудлагын тэмцээнд өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялж амжилт гаргадаг

“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр хийн урт бууны төрөлд онч сорьдог. Тэрбээр Хэнтий аймгийн дасгалжуулагч, ОУХМ Т.Баяржаргалын удирдлагад анх хичээллэж, спортын талбарт хөл тавьжээ. Аймгийн болон УАШТ, Монголын бүх ард түмний спартакиад наадам зэрэг дотоод томоохон тэмцээнд цахиур хагалах болсон түүнийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсанаар олон улс, тивийн тэмцээн, “Дэлхийн цом”-д улсаа төлөөлж оролцдог болсон юм.
2025-09-09

Г.АРСЛАНХУЯГ: Камержуулах ажилд оролцогч аймаг, дүүргийн Засаг дарга нар хуулиа хэрэгжүүлэхгүй байна

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд камерын хяналт чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Гэтэл орон нутгийн удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, камержуулах ажилд хойрго хандаж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай энэ талаар ярилцлаа.
2025-09-05

Э.ОДЗАЯА: Амжилт хичээвэл ойр, хэцүү гэж бодвол хол байдаг

Чөлөөт бөхийн 68 кг-ын жин өрсөлдөгч ихтэй. Тус жинд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдгүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь “Хилчин” спорт хороо, Ус сувгийн удирдах газар, “Агро нэгтгэл трейд”, “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний тамирчин Э.Одзаяа. Эл спортод хөл тавьсан цагаасаа тууштай хичээллэж, үеийнхнээсээ тодрон гарч ирсэн тэрбээр удам дамжсан тамирчин.
2025-09-05