Ажил мэргэжлийн уралдаан зарлалаа
Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна. Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.
2023-10-09
Оюутнуудын сургалт, дадлагын уламжлалт тогтолцоог шинэчлэх хэрэгтэй
Төслийн гол үр дүн болох төгсөгчид “Ажлын байранд суурилсан сургалт”-д хамрагдаж төгсөөд шууд ажлын урилга авч, одоо тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа оюутнууд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, өөрийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцав
2023-10-09
Боловсролын тулгамдсан асуудлаар хэлэлцлээ
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
2023-10-06
Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.
2023-10-04
Falling Walls Lab-ийн үндэсний ялагч Берлинд болох тэмцээнд орно
Шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж арваннэгдүгээр сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.
2023-09-27
Хүүхэд хамгааллын мэдээллийн санг НҮБ-тэй хамтарч хөгжүүлнэ
Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний стандарттай болох, үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, Бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрх, бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, Хүүхдийн эрх хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан дата мэдээллийг ашиглах, цахимжуулах, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтоож, тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон.
2023-09-27
Багшийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж, урамшуулал олгодог
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
2023-09-26
Сонсголгүй иргэдийн “гүүр” дохионы хэл
Хурууны үсгээр оноосон нэр буюу өөрийн болон албан байгууллага, хот, дүүрэг, улсын нэрийг үсэглэдэг байна. Мөн зарим дохиогүй үгийг үсэглэдэг аж. Сонсголтой хүн чихээрээ аливаа дуу чимээг сонсдог бол сонсголгүй хүн нүдээрээ буюу харах эрхтнийхээ тусламжтайгаар мэдээллийг хүлээж авдаг. Тэдний мэдээллийн гол гүүр, амьдралын хэрэгцээ шаардлага нь монгол дохионы хэл юм. Сурах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох бүхий л боломжийг нь хангачихвал сонсголгүй иргэд ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд тэр дундаа гарын ур дүйтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт сонсголгүй монгол залуус амжилттай ажиллаж буй жишээ цөөнгүй. Ингэж амжилттай ажиллахад сонсголгүй хүнийг ажлын байрандаа дадлагажих хүртэл тэмдэглэл бичээч, хөтөч тайлбарлагч, дохионы хэлний хэлмэрчээр хангах хэрэгтэйг төрийн бус байгууллагынхан хэлсэн. Шинэ хамт олны дунд сонсголгүй хүн ганцаараа “идээшиж” чадахгүй байсаар шантардаг гэнэ.
2023-09-22
Б.Энхцэцэг дараагийн номоо “Зурвас”-уудаараа гаргана
Ub.life сайтын “Өнөөдрийн зурвас” булан дахь түүний “Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй” гэсэн гарчигтай зурвасаас нь сонирхуулъя. “Эхлээд өөрийгөө таньсан хойно өрөөлийг хайрлах, мэдэх, цаг хугацаагаа эрхшээх өдөр ирнэ, охин минь. Хэн бэгэх хэмжээгээ багцаалчихаар оршин тогтнох орон зайгаа бүтээчихдэг юм, үр минь. Ээжид нь дурлалт эрийн бэлэглэсэн алмаазан бөгж байдаггүй. Жижигхэнийг тоохгүй ширвэж явсан үе бий. Одоо том нь таарлаа ч ааваас чинь хүсэхгүй болж. Амьдралыг чинь хүн зохиож өгдөггүй юм аа, алдрай минь. иймээс яг одоо асан бадарч буй чамдаа би юм л хэлбэл буруутна. Өөрийгөө тань, мэд. Өөрийгөө өөр хүн шиг сонж, сорь. Хөөрхий би гэж хулчийвал, ганцхан би гэж тийчигнэвэл амьдралаас урваж буй чинь тэр.
2023-09-22
Британийн боловсрол, соёлын өдөрлөг болно
Хоёр өдөр үргэлжлэх фестивалийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрүүд, IELTS-н шалгалт, Британийн виз, Англи хэлний сургалт, Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд Англи хэл дээрх номын худалдаа явагдана. Мөн бүтэн өдрийн турш олон сонирхолтой семинар, ярилцлагуудад үнэ төлбөргүй суух боломжтой.
2023-09-21