Багшийн хомсдолыг шийдэх гарц олж чадах уу
Өнгөрсөн жилээс аймаг бүрийн удирдлагууд ядаж 10 багшийг орон нутагтаа татаж, суурьшуулах бодлого баримтлах болсон байна. Хамгийн том хөшүүрэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээсийн орон сууцаар хангах.
2023-08-18
BRAVO: Т.Тэнүүн ой тогтоолтын улсын аваргаар тодров
Монголын оюун ухааны академи, “Оюуны спортын менежмент” байгууллага энэ сарын 14-15-нд зохион байгуулсан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ нэгдсэн дүнг өчигдөр танилцууллаа. Тэмцээнд нийслэл, орон нутгаас 103 сурагч оролцож, харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр гурван насны ангилалд өрсөлдсөн байна. Бага насны ангилалд “Meraki” клубийн тамирчин Э.Билгүүнтөгс, өсвөрийнхөд “Wreck it mind” клубийн Ц.Номин-Эрдэнэ, насанд хүрэгчдийнхэд олон улсын их мастер, дэлхийн аварга Т.Тэнүүн түрүүлсэн байна.
2023-08-17
Энэ хичээлийн жилд зургаан политехник коллеж IT хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн Pearson байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3)-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болсон.
2023-08-16
73 900 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 11- 15-нд цахимаар бүртгэнэ. Мөнэнэ сарын 25 хүртэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах бөгөөд үүний дараа сургуулийн анги хуваарилалтын мэдээллүүдийг тэдэнд илгээх аж.
2023-08-16
Шинэ оюутны “хөтөч”
Оюутан цаг бол хүний амьдралын хамгийн чухал үеүдийн нэг. Энэ үеэс аливаа зүйлийг эргэцүүлэх чадвар эзэмшиж, бусдаас хараат бусаар шийдвэр гарган, бие хүн болон төлөвшиж, амьдрах ухаанд суралцдаг билээ. Удахгүй нэгдүгээр курст элсэх оюутнуудад зориулж их сургуульд суралцах хугацаанд цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх, цаашлаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэе.
2023-08-15
Нийгмийн сүлжээ дижитал сүнсээр дүүрсэн
Болзооны сайтуудын харилцагч, хэрэглэгчдийн заримыг хиймэл оюун ухаан уу, эсвэл амьд хүн үү гэж ялгах боломжгүй болж байгааг мэргэжилтнүүд тайлбарлав. Интернэт хэрэглээнд ийнхүү хэн болох нь танигдахгүй үзэгдлийг catfishing буюу муур загасчлах хэмээн нэрлэдэг. Нэр томьёоны хувьд нийгмийн сүлжээн дэх хуурамч профайлаар дамжуулан онлайнаар болзож, бусдыг хууран мэхлэх оролдлого гэсэн үг аж. Муурын “ав” болзох ертөнцөд хүч авч байгаа нь туйлын хортой гэнэ.
2023-08-15
Математик-байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургууль байгуулна
Цаашид эдгээрээс гадна нийгэм-хүмүүнлэг, соёл урлаг, техник, технологи гэсэн таван чиглэлээр төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд заавал судлах болон сонгох, гүнзгийрүүлэн үзэх хөтөлбөртэй байх нь. Заавал судлах хэсэг нь сурагчийг тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.
2023-08-14
Сүхбаатар дүүрэгт 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
2023-08-14
Ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлнэ
БШУЯ-наас энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Математик-байгалийн ухааны, Хан Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэсэн Байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургуулийн байгуулахаар зорьж байна.
2023-08-12
“Монголын нууц товчоо”-г брайл үсгээр хэвлэж, 21 аймгийн номын санд байршуулна
Учир нь брайл үсэг том хэмжээтэй. Тиймээс номын хуудаснуудыг нэлээд том хэмжээтэй хэвлэсэн байдаг. Бас уншигчид нь хүртээмждээ тааруулж, 1-2 хуудсаар нь салгаж авдаг байж. Иймд 21 аймгийн төв номын санд зориулан “Монголын нууц товчоо”-г брайл үсгээр хэвлүүлэхээр бэлтгэлээ хангаж эхэллээ. Мөн нийслэлд зориулан нэгийг хэвлэнэ. Одоогоор “Монголын нууц товчоо”-г брайл үсэгт буулгахад А3 хэмжээтэй гурван боть болно гэсэн эхний тооцоо гаргасан” гэв.
2023-08-11
Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах зөвлөмжийг төр, засагт уламжилна
Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ зэрэг 10 улсаас 80 гаруй, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон хувийн хэвшлээс 110 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна.Уг хурал нь үндэсний болон бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, учирч болох эрсдэлийг бууруулах, гарц шийдлийг тодорхойлж, улмаар шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг төр, засагт уламжлах зорилготой гэнэ.
2023-08-11
Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна
Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм байна. Улмаар энэ онд ашиглалтад оруулах боломжтой ч улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилтийг нь тусгаагүй зарим төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусгах, зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг холбогдох сайд нарт өгчээ. Мөн шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах аж.
2023-08-10