Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

640 хүүхдийн сургууль ашиглалтад орууллаа 

Сургуулийн зураг төслийг “Криетив Монголиа” ХХК-ийнхан боловсруулж, барилга угсралтын ажлыг нь “Би энд Би констракшн” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж. Ташрамд дурдахад, 2016-2022 онд нийслэлд 302 тэрбум төгрөгөөр 28 365 хүүхдийн 169 цэцэрлэг, 424.5 тэрбум төгрөгөөр 51 308 хүүхдийн 84 сургууль барьжээ. Мөн өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан байна. 
2023-08-08

Их, дээд сургуулиудын эрэмбийг ирэх сард олон нийтэд танилцуулах нь 

Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд буюу ирэх есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсноо дээрх яамнаас мэдэгдлээ. Үүнээс гадна ирэх сард их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг олон нийтэд танилцуулахаар болжээ. Тухайлбал, олон улсын хэмжээнд их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times higher education” байгууллагынхантай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран улсын хэмжээнд дээд боловсрол олгож буй бүх сургуулийн чансааг тогтоохоор өдгөө ажиллаж буй юм байна. 
2023-08-08

Хан-Уул дүүрэгт 11 сургууль гурван ээлжээр хичээллэх магадлалтай байна 

Тухайлбал, 10, 34, 115 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж эхэлсэн бөгөөд уг ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 15, 18, 32, 52, 75 дугаар сургуулиас гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй бүлгүүдийг түрээсийн байранд хичээллүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тиймээс дээрх сургуулиудын ойролцоох газарт байр түрээслэхээр судалж буй аж. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, ялангуяа орон сууц олноор барих болсон нь сургуулиудын ачаалал хэтрэх шалтгаан болжээ. 
2023-08-07

Хан-Уулын оршин суугчид нэмэгдэж буй тул ЕБС-ийн сурагчид 3 ээлжээр хичээллэж магадгүй

Хан-Уулын оршин суугчид нэмэгдэж буй тул ЕБС-ийн сурагч 3 ээлжээр хичээллэж магадгүй
2023-08-06

Гадаадын судлаачид Монголын түүхийг хэрхэн бичсэн бэ

Аливаа үндэстний түүх бол шавхагдашгүй, арвин сан мэт билээ. Энэ удаад монголчуудын түүхийн талаар гадаад улсын түүхч, судлаачдын туурвисан орчин цагийн бүтээлүүдийг онцолж байна. 
2023-08-04

Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авна 

Ташрамд дурдахад, Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг билээ. Энэ нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авч чадаагүй төгсөгчид ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй сурагчид энэ удаагийнхад хангалттай оноо авсан тохиолдолд их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэх юм. 
2023-08-04

12 дугаар сургуулийн хичээлийн байр арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэжээ.
2023-08-03

62 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч “Ганзосон” компанитай байгуулсан гэрээг цуцалжээ

62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай, хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй
2023-08-03

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч байна

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д тулгуурлан зохион байгуулах юм.
2023-08-02

Олон улсын хүүхдийн кино наадмын шалгаруулалтыг эхлүүллээ

Гурван хүүхэд нэгдэн баг болж, мэргэжлийн бус камер, гар утас, таблет зэргийг ашиглан гурван минутын хугацаатай кино бүтээн, дээрх наадамд “сойно”. Хүүхдүүдийн бүтээлийг ирэх аравдугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл СУИС-ийн хи­чээлийн I байранд хүлээн авах аж. Үүний дараа Монголоос гурван бүтээлийг шалгаруулан, Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцуулах юм байна.
2023-08-02

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг эхлүүлэв

Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулах зорилтыг албаныхан тавьж байв. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л цэцэрлэгт хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын дагуу ажиллаж буйгаа албаныхан мэдэгдсэн байна. 
2023-08-02

Залуу монголч эрдэмтэд манай улсын түүх, соёлыг судална

Жил бүр зохион байгуулдаг тус зуны сургуульд энэ удаа ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг монгол судлалаар тэргүүлэх орны 30 залуу эрдэмтэн оролцож байгаа аж. Судлаачид нүүдлийн соёл иргэншлийн уламжлал, өнөөгийн байдалтай биеэр танилцахаас гадна монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний эрдэмтэн, багш нарын лекцэд хамрагдах юм. 
2023-08-01

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна
2023-08-01

15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төлбөргүй сургана 

УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Боловсролын ерөнхий хуульд багш, боловсролын байгууллагуудын ажилтнуудын нийгмийн баталгааг нэмэгдүүлсэн хэд хэдэн зохицуулалт оруулжээ. Ялангуяа нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан бүс нутагт ажиллаж буй багш нарыг онцгойлон авч үзсэн байна. Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудад эхний тав дахь жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох аж.
2023-08-01

“Монголын нууц товчоо”-ны англи хэлээрх орчуулгыг хэвлэжээ 

Монголч эрдэмтэн К.Этвуд өмнө нь “Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum Decades, 1911- 1931” хэмээх нэртэй, ар монголчууд өвөр монголчуудыг тусгаар улсдаа нэгтгэхээр тэмцсэн түүхийг өгүүлсэн ном бүтээж байв. Мөн “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь бичиг” зэрэг бүтээл гаргажээ. “Penguin books” хэвлэлийн газар нь дэлхийн шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдгээрээ алдартай. “Монголын нууц товчоо”-г дэлхийн олон хэлээр хэвлэсэн байдаг. Энэ удаагийн англи хэлээрх шинэ орчуулгын бүтээл нь судлаач, эрдэмтдээс гадна олон нийтэд зориулсан гэдгээрээ онцлог аж. 
2023-07-31

Сурагчдын хөгжлийг дэмжих “After school” платформ нэвтрүүлнэ 

Боловсролын ерөнхий газрынхан “Импакт тек” компанитай хамтран “After school” платформ нэвтрүүлэхээр болжээ. Уг платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгох аж. Энэ сард баталсан Боловсролын багц хуульд сургуулиуд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, соёл урлаг, спортын арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгажээ. Үүний дагуу хувийн хэвшлийн компанитай хамтран ажиллахаар болсноо Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах нь дээрх цахим шийдлийн гол зорилго гэнэ. 
2023-07-31

Соёлжуулах хөдөлгөөн өрнүүлье 

“Бууна аа, эгч ээ”. Хажууд сууж явсан залуу бүсгүй ингэж хэлэв. Бид автобусанд биш, онгоцонд, тэр тусмаа араасаа хоёр дахь эгнээнд сууж явсан юм. Онгоц дөнгөж газардаад, ахмад суудлын бүсээ тайлах зөвшөөрөл өгч, дохиог унтраагаагүй байхад л уралдаж босоод ачаагаа ухаж, чихцэлдэн зогсдог бүдүүлэг монгол зан зарим 20 гаруй насныханд ч уламжлагдчихаж. Уг нь би ч бас бууна. Урд эгнээнийхэн буусны дараа л арын хүмүүсийн ээлж ирнэ, хэн ч түрүүлж гарч чадахгүй. Өнөөх бүсгүйд үүнийг сануулсан ч “Дунд нь ороод зогсчихно” гэсэн тул “зам тавьж” өгөөд буцаж суув. Эцсийн дүнд бид хоёр онгоцноос хамт л бууж байгаа юм. Сошиал сүлжээнд ч, хүмүүсийн дунд ч байнга ярьдаг монголчуудын соёлын хамгийн наад захын нэг хандлага бол энэ. 
2023-07-27

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.
2023-07-26