Нийслэлийн харьяа амаржих газруудыг Эх, хүүхдийн төв болгон өргөтгөх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тэдгээрийн 116 нь хоол, хүнсээ бие даан бэлтгэдэг бол 42 нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтайгаас үүдэн хувийнхныг царайчилж байгааг албаныхан хэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, тулгамдаж буй эл асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-27
УНТЭ хиймэл оюунд суурилсан дурангийн системийг Монголд анх удаа нэвтрүүлэх нь
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтынхоо хүрээнд Монголд анх удаа хиймэл оюунд суурилсан дурангийн шинэ систем нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Үүний хүрээнд УНТЭ-ийн удирдлагын баг болон БНСУ-ын CAIMI компанийн төлөөлөгчид энэ сарын 26-нд уулзаж, төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан аж.
2026-07-12
ХДХВ-ийн халдвартай хүн уушгины донор болов
Америкийн эмч нар ХДХВ-ийн халдвартай өвчтөний уушгийг дархлалын олдмол хомсдолтой хүнд шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон байна. Ийм хагалгааг өнгөрсөн сарын дундуур хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа Нью-Йоркийн их сургуулийн анагаахын сургуулийн (NYUSM) хэвлэлийн албанаас ийнхүү олон нийтэд танилцуулжээ.
2026-07-11
Хавдрын эсрэг үндэсний аяныг Сэлэнгэ аймгаас эхлүүлжээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс улс орон даяар хэрэгжүүлдэг Хавдрын эсрэг үндэсний аяныг өнөө жил Сэлэнгэ аймгаас эхлүүлснээ мэдээллээ. Уг аяныг улсын хэмжээнд 16, тус аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
2026-07-08
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс заслын эмчилгээг орон нутагт нэвтрүүлжээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг найман жилийн өмнөөс эх орондоо нутагшуулаад буй. Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөөд ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сурган чадавхжуулж, хамтарсан мэс засал эмчилгээг хийж буй юм.
2026-07-02
ХДХВ-тэй донороос анх удаа уушги шилжүүлэн суулгалаа
АНУ-ын эмч нар анагаах ухааны түүхэнд анх удаа ХДХВ-ний халдвартай донороос ижил оноштой өвчтөнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Нью-Йоркийн их сургуулийн Гроссманы нэрэмжит анагаах ухааны сургууль (NYUSM)-ийн мэдээлснээр уг хагалгаанд орсон өвчтөн 2000 онд ХДХВ-ний халдвар авсан бөгөөд уушгины үрэвсэлт эмгэг болох саркоидозоор шаналж байжээ. Гэвч 2021 онд бактерийн халдвар авснаар өвчин нь сэдэрч, уушги төдийгүй элгийг нь гэмтээж, амьсгалын аппаратаас бүрэн хамааралтай болгосон гэнэ.
2026-06-23
УГТЭ-ийнхэн Монголын анхны 512 зүслэгтэй компьютер томографын аппаратыг ашиглаж эхэллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)ийнхэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Neusoft neuviz epoch” загварын 512 зүслэг бүхий, өндөр нарийвчлалтай компьютер томографын аппаратыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, өчигдрөөс оношилгоонд ашиглаж эхэллээ. Уг төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн дүрс оношилгооны тусламж авах боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар шинэ шатанд гарч буйг салбарынхан онцолж байна.
2026-06-19
Халдварт бус өвчин нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна
Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө (2026-2028 он) баталж, албан ёсоор танилцуулав. Манай улсад зүрх, судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүсийн 81 орчим хувь нь халдварт бус өвчний улмаас энджээ.
2026-06-19
Өргөн хэрэглээний эмийн чанарыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ
Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.
2026-06-18
Хүүхдийн эрхтэн шилжүүлэх эмчилгээний үр дүнг олон улсад танилцууллаа
Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах салбарын тэргүүлэх эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “ICOT-V-2026” олон улсын чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 4-6-нд болж өндөрлөлөө. Чуулганаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага болон донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, эмчилгээний үр дүн, судалгааны шинэ ололтыг хэлэлцсэн байна.
2026-06-08
Хиймэл оюунаар бүтээсэн дэлхийн анхны вакциныг хүн дээр туршжээ
Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаачид олон төрлийн вирус, ирээдүйд дэгдэх цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой шинэ төрлийн вакцин гарган авчээ. Эл вакцины найрлага нь бүхэлдээ хиймэл оюуны тусламжтай бүтсэн болохыг тэд онцолсон байна. 2021-2023 оны хооронд 40 хүн туршилтад оролцоход хүний биед ямар ч гаж нөлөө үзүүлээгүйг дурдсан юм.
2026-06-08
Элэг, нойр булчирхай тайрах мэс заслыг роботоор хийж туршив
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, гадаадын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V-2026” олон улсын чуулган Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. “Нэг үндэстэн-нэг алсын хараа” уриан дор болж буй тус чуулганд Монгол, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг орны 20 гаруй доктор, профессор, 30 орчим тэргүүлэх мэргэжилтэн оролцож, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар туршлага солилцож байна.
2026-06-05
13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2026-06-02