Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15170 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12130, орон нутагт 3035 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
2026-05-28

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-05-25

“Өрхийн эмч нарын ажлыг хамрагдсан сургалтаар биш, үзүүлсэн тусламжаар нь үнэлдэг”

Манай улсын хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн 225 төв (ӨЭМТ) үйл ажиллагаа явуулж, 1600 гаруй эмч ажиллаж байна. Тэднийг 70 гаруй хувийг 25- 40 насны залуус эзэлдэг бөгөөд салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өчигдөр мэдээлэл өглөө.
2026-05-20

Э.Батшугар: Эмнэлгүүдийн хуруу уншигч төхөөрөмж нь төрийн нэгдсэн 'Дан' системд огт холбогдоогүй байсан

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэг инээдтэй, намайг шок-нд оруулсан зүйл байна. Бид өмнө нь эмнэлэгт очоод хурууны хээгээ уншуулахад систем цаанаа иргэн Батшугарын хурууны хээ мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг гэж боддог байлаа.
2026-05-14

Б.МӨНХТОГОО: Эмчийн буруугаас болж хүүгийн минь тархины эд, эс үхжиж, байнгын асаргаанд орсон

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын алдаанаас болж хүү нь насан туршийн асаргаанд орсон хэмээн түүний ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд хандав.
2026-05-14

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15004 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12023, орон нутагт 2976 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.  
2026-05-13

Ховдод зургаа, долоон сартай хоёр хүүхэд улаанбурхнаар энджээ 

Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрс­нийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв.
2026-05-12

Монгол Японы эмнэлэгт зүрхний хэм алдагдлын шинэ эмчилгээг нэвтрүүллээ 

АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 5000 гаруй өвчтөн бий бөгөөд тусламж, үйлчилгээ авахад нэг жил гаруй хугацааны хүлээгдэл үүссэн гэнэ. Тэгвэл дээрх эмнэлэгт эл тусламж, үйлчилгээг эхлүүлснээр өвчтөний хүлээгдлийг бууруулах, зайлшгүй шаардлагаар өндөр өртгөөр гадаад улсад эмчлүүлэх тохиолдлыг багасгах боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.
2026-05-08

Өсвөр насны хөвгүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай

Хүүхдийн өсвөр нас бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрчимтэй өөрчлөгддөгчухал үе нь юм. Тэр дундаа хөвгүүдийн биед олон өөрчлөлт илэрдэг бөгөөд түүнд хэрхэн дасан зохицож, эрүүл мэндийг нь хамгаалах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэжбайна.
2026-05-05

Төрөлт 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна
2026-05-05

Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн шинэ систем нэвтрүүлэв

Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна.
2026-05-04

ХСҮТ-д жилд 350-500 хүн ходоод тайрах мэс засалд ордог 

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг, хоол зүйч М.Оюундарь нар ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, мэс заслын өмнөх ба дараах хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. М.Чинзориг “Манай улсад бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин илүү өвчилж байна. Эрэгтэйчүүд хоол хүнсэндээ төдийлөн анхаардаггүй, жингийн илүүдэлтэй, хорт зуршилтай, стресстэй байгаа нь үүнд нөлөөлж болно.
2026-05-01

Цусны даралт бууруулах үйлчилгээтэй метилдопа эм тасарчээ 

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан метилдопа 250 мг шахмал эм зах зээлд болон эмнэлгүүдэд тасарсан тул яаралтай нөөц бүрдүүлэх үүрэг өгчээ. Тодруулбал, уг эмийг иргэд өргөн хэрэглэдэг бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог юм байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд түлхүү ашигладаг гэнэ.
2026-04-30

ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг Глобал сангийн Хөтөлбөр Зохицуулах Нэгж /ХЗН/-ээс ханган нийлүүлж, суурилууллаа.
2026-04-24

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан найман тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.772 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11873, орон нутагт 2894 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 18 болжээ.  
2026-04-23

Хүүхдийн хоолыг ясны шөлөөр баяжуулснаар шүдний өвчлөл 18.4 хувиар буурчээ

Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг хүүхдийн хоолны шим тэжээлийг ясны шөлөөр баяжуулан кальцийн агууламжийг нэмсэн сайн туршлагаа нийслэлийн есөн дүүргийн хоол зүйч, тогооч нарт хуваалцсан байна. Тухайн цэцэрлэгийн тогооч нар булууны яснаас гаргаж авсан шөлийг хоол, хүнсний бүтээгдэхүүндээ өргөн ашигладаг аж
2026-04-20

Эрүүл мэндийн салбарынхны цалинг бодит аргачлалаар тооцон нэмэх нь

Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тогтоолыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа.
2026-04-16

Туяа эмчилгээг яс ургалтад биш, зөвхөн хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглаж байна гэв 

Үе мөч нь өвддөг, яс ургах эмгэгтэй хү­ мүүс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийн туяа эмчилгээнд хамрагдах гэж удаан хугацаанд хүлээдэг байв. Гэтэл шарлагын аппарат нь эвдэрсний улмаас хөл, гарт нь яс ургасан иргэд, настай хүмүүс тусламж, үйл­ чилгээ авч чадахгүй байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Энэ талаар тус эмнэлгийнхнээс тодруулахад “Аппарат хэвийн ажиллаж байгаа.
2026-04-16