2023 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсжээ
Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-07
Б.Бадрааг хилээр орж ирмэгц нь цагдан хорьжээ
“Нүүрсний” болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадынханд эзэмшүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсын хилээр орж ирмэгц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны захирамжийг үндэслэн дээрх цагдан хорих ангид саатуулсан байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.2-ын мөнгө угаасан гэсэн үндэслэлээр Б.Бадрааг яллагдагчаар татаад буй юм
2024-02-06
МИАТ-т 15 жил монополчилсон “Нүхт тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ
Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе
2024-02-05
“Сос медика”-д давуу байдал олгосон ҮИТ-ийн даргын гомдлыг хэлэлцэхгүй
С.Соронзонболд 2022 оны нэгдүгээр сарын 14-нд ҮИТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.
2024-02-05
Б.Ганхуягийн “Чингис хаан” банканд мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор хорих ял нь багассан уу
“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-31-ний хооронд ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцэж, уржигдар 19.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дуусгаад зөвлөлдөн уржигдар үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасан юм
2024-02-02