Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгосон ч төсөвт тусгасангүй”

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 000 төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг сая төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр товлосон юм. Гэвч ирэх оны улсын төсвийн төсөлд цалин хөлсийг хуучин хэмжээгээр тусгасан талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ныхон өчигдөр мэдээлэл өглөө.
Уржигдар 13 цаг 30 мин

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр АТГ-ынхан Баян-Өлгийд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өчигдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж эхэллээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хэд хэдэн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Уржигдар 13 цаг 00 мин

“Годрон өвчний үүсгэгч “Арвас” үүлдрийн ухнуудыг 12 аймгийн 13 сумд борлуулсан”

Говь-Алтай аймгийн Цогт сумд өнгөрсөн долоо хоногт ямааны годрон өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл уг өвчний үүсгэгч нь БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн “Арвас” үүлдрийн ухна гэдгийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ.
Уржигдар 12 цаг 30 мин

БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн залилсан хэрэгт хоёр хүнийг шалгаж эхэллээ

“БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан гэр бүлийн хүмүүс болох Ичинхорлоо, Мөнхбаатар нарыг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэллээ.
Уржигдар 11 цаг 30 мин

 “Буянт-Ухаа” нисэх буудал бусдын “мэдэлд” шилжсэний учиг

Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны холбогдох салбарын сайд нар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилд олгох хөнгөлөлттэй зээлийнх байв.
Уржигдар 10 цаг 04 мин

Т.Даваадалай нарыг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Уржигдар 09 цаг 30 мин

Улаанбаатарт гарааны бизнесийн хотхон байгуулна

Нийслэлийн Бизнес, инновацын газрынхан БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр”-ийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна. Төслийг эрчимжүүлэх зорилгоор талууд хуралдаж, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв.
2026-10-05

Арабын ертөнцийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд

Марокко улсын хаан VI Мохаммед Хот байгуулалтын сайд хатагтай Фатима Захра Мансурийг Сайд нарын танхимын тэргүүнээр томилж, Засгийн газрын багаа бүрдүүлэхийг даалгажээ.
2026-10-05

“Өдөрт 1000 тонн АИ-92 борлуулж ирснийг 700-800-гаар өсгөсөн”

Шатахуун хомсдож, бараа, үйлчилгээний үнэ өсөн, иргэдийн цалин, орлого хүрэлцэхгүй болсонд бухимдан цөөнгүй хүн өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийг нэмэгдүүлэхийг шаардсан иргэдийн төлөөлөлтэй баасан гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уулзжээ.
2026-10-05

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө

Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
2026-10-05

Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэгдлээ

Астана хотод энэ сарын эхээр болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон санал, санаачилгыг бодитой ажил болгох эхлэл тавьсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.
2026-10-05

Шатахуун түгээх станцуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахыг үүрэг болгов

 Шатахууны нийлүүлэлт, нөөц хангамж хэвийн байгаа ч аж ахуйн нэгжүүд хязгаарлалттай олгож, иргэдэд төвөг чирэгдэл учруулж буйг өнгөрсөн баасан гарагт болсон шуурхай штабын хурлын үеэр Ерөнхий сайд шүүмжиллээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахуун түгээх станцаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг анхааруулсан. Харин шатахууны хангамж, нийлүүлэлт хариуцсан төрийн байгууллагынхныг үүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
2026-10-05

Гал түймэр илрүүлэх өндрийн камерыг 13 байршилд анх удаа суурилуулав

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан талаар онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.
2026-10-05

Нийслэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Шуурхай штаб байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлжээ.
2026-10-05

Тайландад үерийн улмаас 24 хүн амиа алдаад байна

Тайландад үргэлжлэн орсон аадар борооны улмаас нийслэл Бангкок хот болон 31 муж үерт автаж, 24 хүн амиа алджээ. Тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах газрын мэдээллээр эл гамшигт 1.24 сая гаруй өрхийн 3.5 сая хүн өртсөн байна.
2026-10-05

Говь-Алтайн хоёр сумд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Төв аймгийн Алтанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумд ямааны гоц халдварт годрон өвчин оношлогдож, цаашид тархах эрсдэл өндөр байгаа аж. Говь-Алтайн Цогт сумд 11, Дэлгэрт хоёр өрхийн ямаанд годрон өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажсан юм. Тухайлбал, Цогт сумын голомтын бүсэд 45 өрхийн 16 мянга, Дэлгэр сумын долоон өрхийн 3000 гаруй ямаа бий аж.
2026-10-05

Олон улсын хөдөлмөрийн хяналтын конвенцод нэгдэн орох эрх зүйн орчин бүрдүүлэв 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартад нийцсэн хөдөлмөрийн хяналтын проактив буюу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлал нэвтрүүлэх, хяналтын конвенцод нэгдэж, дэлхийн түвшинд тавигддаг нийтлэг шаардлага хангасан хууль, эрх зүйн орчин бүрдүүлснээ мэдээллээ.
2026-10-05

Долоон жил “царцсан” Геронтологийн үндэсний төвийг ашиглалтад орууллаа

Засгийн газрын шийдвэрээр, улсын төсвийн санхүүжилтээр ахмад настны тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг 2019 оны есдүгээр сард эхлүүлж байв. Гэвч газрын хөрс суулт өгсөн зэрэг шалтгааны улмаас шинэ барилгын ажил удааширч, долоон жил гацсаны эцэст өнгөрсөн баасан гарагт тус төвийг хүлээн авч, ашиглалтад орууллаа.
2026-10-05