Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлнэ гэв
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа. Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан ч энэ төрлийн гэмт хэрэг төдийлөн буурахгүй байгаа аж.
Уржигдар 13 цаг 30 мин
Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирт эрүүгийн хэрэг үүсгэх үү
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан
тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцдаа албан
тушаалаа урвуулсан байж болзошгүй, үндэслэлгүй
хөрөнгөжсөн байх магадлалтай хэд хэдэн хүнийг
нарийвчлан шалгуулахаар болжээ. Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж буй
Х.Тамир тэдний дунд байна.
Уржигдар 12 цаг 00 мин
Гайт хар тамхины аюул гадаад улсаас манайхыг онилсоор байна
Хаалга цөм өшиглөөд, хойморт гараад нэгэнт суучихсан хар тамхи, мансууруулах бодисын аюултай жирийн иргэдээсээ авхуулаад төр засаг, олон улсын байгууллагатай хамтарч тэмцэхгүй л бол хүчрэхээ болилоо. Тэгэхийн тулд Эрүүгийн хуулийн 20.7-20.10 дахь бүлгийн гэмт хэрэг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зүйл, заалтыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцож авч үзэх ёстой мэт.
Уржигдар 11 цаг 00 мин
Сэлэнгэд баавгай орж ирсэн ч агнах зөвшөөрөлгүй гээд “буцаажээ”
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 13-ны шөнө баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх гэж байсныг нутгийн иргэд аргалж, хорьж тогтоосон байна. Тэд хоёр цаг орчим ийн саатуулсан бөгөөд 19.00 цагийн үед онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн ч ирэхгүй удсан тухай цахим орчинд нийтэлжээ.
Уржигдар 10 цаг 30 мин
Санал худалдан авах оролдлогыг бүрмөсөн хориглоно
Конрад Аденауэрын сан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ажлын алба хамтран Санал худалдан авахын эсрэг хуулийн төслийг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Гишүүн Ж.Баярмаа уг төслийг санаачилж, олон нийт, судлаач, нийгмийн бүлгүүдээс санал аваад дууссан байна.
2026-10-14
Амьдрал хайр дээр тогтдогийн учир буюу миний багш Шагдарын Дулмаа
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарын Дулмаагийн мэндэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ард түмэндээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн хүндлэгдэн хайрлагдсан энэ эрхэмсэг найрагчийн тухай дурсамж хөргийг толилуулж байна.
2026-10-14
51 улсын хүний эрхийн мэргэжилтнүүд Улаанбаатарт чуулж байна
Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус хурал Улаанбаатар хотод болж байна. “Хүний эрхийн ирээдүй: Орон нутгаас бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд” сэдэвт семинарт хоёр тивийн 51 улсын төрийн болон хүний эрх, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл нийлсэн 100 орчим хүн оролцож, тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, туршлагаа хуваалцаж буй юм.
2026-10-14
Балбад үер бууж, 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Балбын төв хэсгийн Горха дүүргийн Чумчет тосгоны ойролцоо хөрсний гулгалт үүссэний улмаас энэ сарын 11-нд Будхи Гандаки голын урсгал хаагдаж, хүчтэй үер буужээ. Хуримтлагдсан ус байгалийн даланг сэтэлж, голын дагуух суурин газруудыг үерт автуулсан байна.
2026-10-14
Шархадны эцэс дэх хүүхдийн гэр цэцэрлэг шатжээ
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг, Шархадны эцсийн Ээж хайрхны гэх хаягт байрладаг 158 дугаар цэцэрлэгийн хашаанд гэр шатаж байна гэх дуудлага энэ сарын 13-ны шөнө онцгой байдлын байгууллагад иржээ. Цэцэрлэг, сургууль тарсан шөнийн цаг байсан учраас багш, хүүхдүүдэд ямар нэг аюул учраагүйг албаныхан мэдээлэв.
2026-10-14
Хурхад хүлэмжийн хийн солилцоог хэмжих станц суурилууллаа
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн хамтран ажиллагч байгууллагуудынхаа дэмжлэгээр Хурхын хөндийд хүлэмжийн хийн солилцоог хэмжих шинэ станц суурилуулжээ. Уг төхөөрөмж нь хүлэрт газрын метан, нүүрсхүчлийн хийн урсгалыг тасралтгүй хэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн алдрал, газрын доройтлын харилцан хамаарлыг судлах боломж олгох гэнэ. Цаашлаад Монгол орны хүлэрт газрын талаарх шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг баяжуулж, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг үр дүнтэйгээр төлөвлөхөд хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.
2026-10-14
“Нэг өрхөд 22 айлын газар олгосон нь ашиг сонирхлын зөрчил”
Иргэн Г.Уянга “Eguur.mn” сайтын эрхлэгч Ж.Мядагбадам 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос хойш нийт 10 газар авсан талаар мэдээлж, үүнийг хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой байж болзошгүй хэмээн уржигдар үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр Ж.Мядагбадамын нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр мөн нэг өдрийн дотор тус бүр 0.07 га хэмжээтэй дөрвөн газар зэрэг олгосон талаар мэдээлэв.
2026-10-14
Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн эмчилгээнд зориулж, ар гэрийнхэн нь хандив хүслээ
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт энэ сарын 7-8-нд шилжих шөнө айлын гэр лүү баавгай дайрч, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай Н гэх эмэгтэйг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл гэмтсэн иргэний ар гэрийнхэн нь өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ард түмнээсээ хандив, тусламж хүсэж буйгаа илэрхийллээ.
2026-10-14