Философич С.Молор-Эрдэнийг яллагдагчаар татан 30 хоног хорихоор боллоо
Философич С.Молор-Эрдэнийг уржигдар тагнуулын байгууллагаас шалгаж, мэдүүлэг аваад үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн заалтыг үндэслэн сэжигтнээр тооцон хойшлуулшгүйгээр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан үйлдлийг зохион байгуулсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлж байна.
2026-09-03
“Хайр гэдэг алганаас чинь ниссэн залбирал”
Энэ удаагийн “Уран зохиол” буландаа яруу найрагч Г.Ганбаганын шинэ бүтээл болох “Сэтгэлийн есдүгээр хуудас”-ыг онцолж байна. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн найрагч С.Начин түүний номын өмнөтгөлд “Орой үгүй, хязгаар хярхаг нь үл харагдах, төсөөлж таамаглахад бэрх зүйл бол уран зохиол.
2026-09-02
“Чингис хааны өндөрлөг” цогцолборыг энэ сард нээх нь
ОХУ-ын Буриад улсын Тапхарын өндөрлөг хэмээх газарт “Чингис хааны өндөрлөг” нэртэй экологи, аялал жуулчлалын цогцолборыг удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү цогцолборын гол бүтээн байгуулалт буюу үзмэр нь Оросын уран барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковын бүтээсэн 12 жилийн дүрслэл бүхий хүрэл баримлууд гэнэ.
2026-09-02
Мүүний шашны тэргүүн Хан Хак Жад хоёр жил хорих ял шийтгэв
Өмнөд Солонгосын шүүх Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо буюу Мүүний шашны тэргүүн Хан Хак Жаг Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаг захиргаанд нөлөөгөө тогтоох зорилгоор бусдад хахууль өгсөн, хууль бус санхүүжилт олгосонд буруутгаж, хоёр жилийн хорих ял оноолоо.
2026-09-02
CU, GS25 дэлгүүрээс эд зүйл хулгайлж, зугтсан залууг баривчилжээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс эд зүйл хулгайлж, бусдыг залилж байсан хэрэгт холбогдуулан нэгэн залууг саатуулан шалгаж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд нэг залуу GS25 дэлгүүрээс хоёр тор дүүрэн бараа авчхаад төлбөрийг нь төлөлгүй гарч “Приус” загварын автомашинд суун зугтаж буй бичлэг цацагдсан.
2026-09-02
Бүргэдийн баярын тасалбарыг 50 ам.доллароор борлуулж эхлэв
“Аян трэйвел” компани болон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсайн бүргэдийн баяр” энэ сарын 17-18-нд болох гэж байна. Ес дэх удаагийн баярын тасалбарыг өчигдрөөс 50 ам.доллароор борлуулж эхэлснийг зохион байгуулагчид нь мэдээллээ.
2026-09-02
Туул гол дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлжээ
Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршууллаа.
2026-09-02
Ээлжит бус чуулганы товыг өнөөдөр тогтооно
Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Сөрөг хүчний зүгээс уг төслийг ээлжит бус чуулган зарлаж, яаралтай хэлэлцэхийг шаардаад буй юм.
2026-09-02
Худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрбээр эхний өдрөө Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
2026-09-02
Боловсролын салбар индэр дээрээс л сайхан харагдаж байна уу
Хүүхэд багачууд шуугилдан гүйлдэх нь хичээлийн шинэ жил эхэлсний дохио. Сум, суурин газрууд бүхэлдээ дуу хуурт дарагдаж, цэцэрлэг, сургуулиуд “амь оров”. Энэ бол есдүгээр сарын 1. Хичээл эхэлсэн ердийн л нэг өдрийг гоёж гоодсон хүүхдүүд л “өнгө оруулдаг”. Ялангуяа, цэцэрлэгт анх орж буй балчир үрс, сургуулийн босго дөнгөж алхсан зургаан настнууд “чимдэг”.
2026-09-02
Завхан аймагт газар хөдөлжээ
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км-ийн зайд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны 08:35 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2026-09-02
Цэвдэгтэй бүсэд 11 автомат станц байгуулжээ
Евразийн мониторингийн сүлжээг өргөтгөх зорилтын хүрээнд Монгол орны цэвдэгтэй бүсэд сүүлийн гурван жилд цаг уурын автомат 11 станц байгуулаад буйгаа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид танилцууллаа.
2026-09-02
Хятадын коксжих нүүрсний фьючерс үнэ өнгөрсөн сард түүхэн дээд өсөлт үзүүллээ
БНХАУ-ын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ арилжааны түүхэн дэх хамгийн өндөр өсөлттэй сараа үдэв. Тодруулбал, тус улсын Далянь түүхий эдийн бирж дэх коксжих нүүрсний фьючерс ханш наймдугаар сард ойролцоогоор 46 хувиар дээшилж, 2013 онд арилжаалж эхэлснээс хойших сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна
2026-09-02