Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)аас өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгарч байгааг судалж тогтоожээ. Сэтгэц, зан төлөвийн өөрлөлтүүдийн 30 орчим хувь нь 14-өөс өмнө, 50 орчим хувь нь 14-18 насанд тохиолдож буй аж.
2026-10-01

Хорьдолын даваагаар зорчихгүй байхыг анхааруулав 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Хорьдолын даваа халтиргаа гулгаа ихтэй, зарим хэсэгт нь зузаан мөсөн бүрхүүл тогтсоныг орон нутгийн иргэд, жууулчин тээвэрлэгч жолооч нар анхааруулж байна. 
2026-10-01

Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 72 км-ийн зайд өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:26:07 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2026-10-01

Ахмад настнуудын найм хүрэхгүй хувь нь л идэвхтэй амьдарч байна 

Ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмад настан эзэлж буй. Тэдний олонх нь буюу 70.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт амьдардгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хүйсийн хувьд эр­чүүд нь 40.2 хувийг эзэлж байгаа аж.
2026-10-01

“Төсвийн өсөлтийн талаас илүү хувийг баталгаагүй орлогоор нэмэгдүүлэх нь өрөөсгөл” 

Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өчигдрийн ээлжит уулзалтаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэлийг онцоллоо. Түүнчлэн УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байвал зохилтойг тэмдэглэжээ.
2026-10-01

47 мянган ам км талбайд хүлэрт намаг тархсаныг тогтоолоо 

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар, БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан хамтран Монгол орны хүлэрт намгийн зураглалын томоохон судалгаа хийжээ. 
2026-10-01

Ногоо тарьж борлуулсан хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн салбарт (2008 оноос хойших хуга­цаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урам­шуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олгол­тын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол уржигдар эхэлсэн.
2026-09-30

Амьдрах орчин ирээдүйн итгэл үнэмшил , бүтээмжид нөлөөлдөг 

Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй сууц болон амьдрах орчинд өссөн хүүхэд ирээдүйд эрүүл мэндээр хохи­рох, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл 25 хувиар өн­дөр байдгийг Британийн судлаачид тогтоожээ. Тод­­руулбал, ядуурал, нийгмийн хамгааллын шинжээч Лиза Хар­кер тэргүүтэй судлаачид хүүхдийн амьдрах орч­нычиг­­лэлээрх эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлийг нэгт­­­гэсэн анхны томоохон цогц судалгааг тус улсын буя­ныбай­­г­ууллагуудтай хамтран хийхэд ийм үр дүн гарсан бай­на. 
2026-09-30

Зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вак­цинд хамруулах зорилтот бүлгийн 293 200 ир­гэнээсесдүгээр сарын байдлаар 66 хувь буюу 179 546 хүн хамрагдсан талаар эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хур­лынүеэр мэдээлэв. Тухайлбал, зорилтот бүлгээс дархлаажуулалтад хамгийн бага хувь хамрагдсан нь жирэмсэн эмэгтэйчүүд.
2026-09-30

Өвлийн эхэн саруудад агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байх нь

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өвлийн эхэн сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нийслэлд өчигдөр намрын анхны цас орж, ойрын хэдэн өдөр нийт нутгаар сэрүүхэн байх нь. Гэсэн ч аравдугаар сар гараад Монгол орны ихэнх газраар тогтуун, дулаахан намар үргэлжилнэ.
2026-09-30

Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Япон тэргүүлэв 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2026 оны Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Япон, Америк, Испани улс эхний байруудад жагслаа. Тус байгууллагынхан улс орнуудыг Аялал жуулчлалын бодлого, таатай орчин, нөөц боломж, тогтвортой хөгжил, дэд бүтэц, үйлчилгээ гэ­сэн таван бүлэг, 17 тулгуур үзүүлэлтээр дүгнэж, 1-7 оноо өгөхөд Япон 5.27 оноотойгоор тэргүүлж, АНУ 5.23, Ис­пани 5.22 гэсэн үнэлгээ авчээ.
2026-09-30

Озоны цоорхой хумигдсан ч хэт ягаан туяаны эрсдэл нэмэгджээ 

Антарктид тивийн озоны давхаргын цоорхой сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хамгийн бага хэмжээнд хүртлээ хумигдсан сайн мэдээг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээллээ.
2026-09-30

С.Молор-Эрдэнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хориглолоо 

Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдон шалгуулж, цагдан хориг­дож буй философич С.Молор-Эрдэнийг бат­лан даалтад гаргах захирамжийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүү­хийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргалаа. Өнгөр­сөн долоо хоногт тус шүүхийн шүүгч Ч.Алдар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг са­раарсунгах захирамж гаргаад бай­санюм.
2026-09-30

“Хуулиар хамгаалаагүй нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй” 

“Зөвийг шүгэлдэгчид” НҮТББ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын ту­хайхуулийн төслийг УИХ-ын намрын чуул­ганаар хэ­­лэл­цэж, батлахыг шаардан өчиг­дөрмэдээ­лэл хийлээ. 
2026-09-30

Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно.
2026-09-30

Таван цагийн дотор зам, тээврийн 200 гаруй осол бүртгэгдэв

Хүйтний улирал наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ цагт нийслэл болон орон нутагт цас орж, цаг агаар эрс сэрүүсэв. Үүний улмаас өчигдөр зам, тээврийн осол ихээр бүртгэгдэж, түгжрэл үүсгэн, автобус, такси ч олдохгүй иргэд олноороо алхсан юм. Энэ тухайд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цас орсны улмаас өгсүүр, уруу замд халтиргаа гулгаа үүсэж, 06.00-11.30 буюу таван цагийн дотор зам, тээврийн 240 осол бүртгэгдлээ.
2026-09-30

13 дахь удаагийн БАЛДОРЖ шагналыг зарлалаа

Монголын сэтгүүл зүйн “Пулитцер” гэгддэг БАЛДОРЖ шагнал “эргэн ирж”, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынханд урагшлах урам, өдлөх жигүүр хайрлалаа. Салбарын хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц болсон энэхүү шагналыг 13 дахь жилдээ зарлаж, өрсөлдөх бүтээлүүдийг 2026 оны есдүгээр сарын 1-нээс хойш олон нийтэд хүрсэн байдлаар тооцон, 2027 оны энэ өдөр хүртэл хүлээн авч, шүүн хэлэлцэж, шилдгийн шилдгийг шалгаруулахаар тогтов.
2026-09-30

Шахмал түлшийг 446 цэгээр хязгаартай борлуулж буй гэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж буйгаа мэдээлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2024 оноос цагт 50 тонн болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан гэв. Эдүгээ үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилгээг хийж, 38.3 мянган тонн хагас коксон түлшний нөөц бүрдүүлсэн.
2026-09-29