Алаг эрээн Африк
Африкийн зарим улсын төр засгийн эрхийг барьж буй удирдагчид ихээхэн хөгширч, тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэж янз бүрийн арга, тактик хэрэглэсээр байдаг аж.
2026-09-01
Хятадын ган үйлдвэрлэгчдэд тулгарсан дарамт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй
Ган үйлдвэрлэлээр мэргэшсэн БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниуд санхүүгийн дарамттай үеийг туулж байгаа төдийгүй энэ нөхцөл байдал он дуустал үргэлжлэх төлөвтэйг шинжээчид онцоллоо. “Блүүмберг”-ийн мэдээлснээр тус салбарт макро эдийн засгийн хоёр томоохон сөрөг хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж буйн улмаас ашгийн хэмжээ нь эрс хумигдсан талаар бичжээ.
2026-09-01
Непалын волейболын лигт М.Уранбаяр легионероор тоглох нь
Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, гол тоглогчдын нэг М.Уранбаяр Непалын “Annapurna spiker kings” багт легионероор тоглохоор гэрээ байгуулж, волейболын лигийн анхдугаар улирлын тэмцээнд оролцоно.
2026-09-01
Хахууль авсан ИНЕГ-ын ажилтнуудыг дахин шалгаж дуусав
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болон түүний харьяа аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад холбогдох бусдаас хахууль авсан, өгсөн хэргийг АТГ-ынхан дахин шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Иргэний нисэхийн салбарын эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Э.Мишээл, Б.Золбоо, Д.Дорждэрэм нарын хэргийг НПГ-т шилжүүлэх гэж буй тухай мэдээлэл холбогдох албан тушаалтнуудад нь ирсэн гэнэ.
2026-09-01
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл
Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм. 57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.
2026-09-01
Шатахууны хангамжтай холбоотой судалгаа авч байна
Шатахууны хомсдолоос үүдэлтэй хүндрэлийг бодитоор үнэлж, холбогдох яам, төрийн байгууллагуудад мэдээлэл хүргэх зорилготой нөлөөллийн судалгааг тур оператор компани, тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс авч эхэлсэн талаараа Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.
2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
2026-09-01
“Шамбала-2056” төслийнхөнтэй хамтран говийн бүсэд судалгаа хийнэ
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Шамбала-2056” төслийн багтай байгаль, цаг уурын судалгаа, хяналт мониторингийн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монгол орны говийн бүсийг нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой бодлого бий болгох, инженерийн суурин байгуулах зорилготой эл төслийг сайн дурын залуусын нэгдэл бүхий “Шамбала карбон оффсетс” компани Дорноговь аймгийн Эрдэнэ сумд 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
2026-09-01
62 чиглэлд автобус нэмж явуулна
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдсэн байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт 62 чиглэлд автобус нэмж явуулахаар болжээ.
2026-09-01
Хил дээрээс буцаахдаа орчуулагчаар дамжуулан шалтгааныг нь тайлбарлах болжээ
Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан Үк тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлч лал хийж, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)ын дарга Б.Энхсүхтэй уулзлаа. Энэ үеэр хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна.
2026-09-01
Гаалийн зарим байцаагчийн хэргийг шалгаж дуусжээ
АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газрынхныг шалгаж, улмаар Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагын 36 байцаагчийг яллагдагчаар татаад байсан. Тэднээс өнгөрсөн долоо хоногт нэг бус байцаагчид холбогдох хэргийг шалгаж дуусан, шүүх, прокурорын байгууллагад шилжүүллээ.
2026-09-01
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан 8 сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох юм
2026-09-01
Шатрын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх багш нарыг бэлдлээ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх юм. Тухайлбал, Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран 1-5 дугаар ангид “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүний хүрээнд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлдэх сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2026-08-31