Дэлхийн цаг уурын шилдэг гэрэл зургуудыг тодрууллаа
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2027 оны хуанлийн гэрэл зургийн уралдааныг олон улс даяар зарлаж, шилдэг бүтээлүүдийг тодруулан, олон нийтэд танилцууллаа. Өнөө жилийн уралдааныг “Таны цаг агаар, таны дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулж, цаг агаар, уур амьсгал, ус бидний амьдрал, байгаль орчин, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зургаар илэрхийлэхийг зорьжээ.
2026-10-09
Эрхүү муж, ойролцоох хот тосгонд зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай
ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн ажилтан эмэгтэй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа оношоор энэ сарын 2-нд нас барсан. Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хангахыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
2026-10-09
“Явдаг номын сан” аялалдаа гарчээ
Хүүхдүүдийн санаачилгаар бүтсэн “Явдаг номын сан” нийтийн тээврийн Ч:73 чиглэлд аялалдаа гарчээ. Тодруулбал, “Хассуурь” сангийн дэргэдэх сайн дурын клубийн хүүхдүүдийн тохижуулсан уг автобус Ч:73 буюу “Зунжин худалдааны төв-ТЭЦ-4” чиглэлд иргэдэд үйлчилж байгаа аж.
2026-10-09
“Давс хийгээд усны шүлгүүд” номыг энэ ням гарагт уншигчдад хүргэнэ
Гашуун хийгээд хөндүүр мэдрэмж, амьдралын эгэл жирийн хормуудад орших эгэл бусыг үгээр урладаг яруу найрагч Б.Ууганбаярын хоёр дахь шүлгийн түүвэр “Давс хийгээд усны шүлгүүд” номын нээлт энэ ням гарагт “Хөх нар” контемпорари арт галерейд болно. Эл бүтээлд ус, давс, нулимс зэрэг дүрслэлээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралын гашуун хийгээд эмзэг мөчүүдийг өгүүлжээ.
2026-10-09
Монголын уран зохиол дахь мета анализ буюу хариу шүүмж
Метаверс нь интернэт, технологиос гадна соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн олон салбарт нэвтэрч дэлхий дахины ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох ойлголт болоод байна. Учир нь meta +verse буюу “орчлон ертөнцөөс цааш”, шинэ ертөнц гэсэн утгыг илэрхийлж бодит амьдрал болон цахим (дижитал) ертөнцийн нэгдлийг төлөөлдөг.
2026-10-09
Ц.Анхбаяр мастеруудын ДАШТ-д дэд байрт шалгарчээ
Иорданы Амман хотод эхэлсэн чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д манай ахмад тамирчид зодоглож байна. Тэднээс Е ангилалд сонгомол бөхийн 100 кг-ын жинд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, улсын начин Ц.Анхбаяр дэд байрт шалгарчээ. Тэрбээр шөвгийн найм (хэсгийн эхний барилдаан)-д Сири улсын тамирчин Хашем Савас Шамиг цэвэр ялав.
2026-10-09
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа
Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна.
2026-10-09
Л.Энхрийлэн Бакугийн дэвжээнээс гурав дахь хүрэл медалиа гардлаа
“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадам өндөрлөсний дараа манай улсын жүдочид Азербайжан Улсыг зорьсон. Баку хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүч сорьж, дээрх наадмаас хүртсэн хүрэл медалиа ихэрлүүллээ.
2026-10-09
Шатахууны импорт жилд дунджаар есөн хувиар өссөн байна
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2026 оны эхний есөн сард улсын хэмжээнд 670.1 мянган тонн АИ-92 шатахууныг 515.9 сая ам.доллароор импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс хэмжээ нь 9.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн 1.46 сая тонн дизелийн түлшийг 1.5, 14 800 тонн АИ-95-ыг 11.6 сая “ногоон”-оор нийлүүлжээ.
2026-10-09
Механик инженерийн сургуулийн замыг ирэх амралтын өдрүүдэд хаана
Хан-Уул дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болсонтой холбогдуулан тус хэсгийн замыг хаахаар болжээ. Тодруулбал, марагаш буюу энэ сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ.
2026-10-09
Мансууруулах эм, бодисоос сэргийлэх чиглэлд сэтгэл зүйч, багш нарыг чадавхжуулжээ
Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нар нийлсэн 400 гаруй хүнийг чадавхжуулжээ.
2026-10-09
Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Насанбуян нарын хэргийг шүүхэд шилжүүлэв
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян тэргүүтэй хүмүүсийн холбогдсон албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр тус аймгийн Цогт сумын Засаг даргаар 2016-2020, 2021-2024 онд ажилласан нэгэн. Эхний бүрэн эрхийн жилүүддээ Засаг даргын орлогч Т.Сүхбаатар, Тамгын газрын дарга Д.Эрхэмбаяр, ерөнхий нягтлан бодогч Ц.Алтанзагас нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдсон аж.
2026-10-09
ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ
Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Уг шуурхай штабын үйл ажиллагааг тус яамны дэд сайдаар шинээр томилогдсон Б.Мөнхтамир ахлан зохион байгуулахаар болжээ. Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг цахимжуулж, аль ШТС-д шатахуун түгээж байгаа, нөөц болон үлдэгдэл ямар түвшинд байгааг бодит цагийн горимоор хянах цахим систем нэвтрүүлэх боломжийг судалж, зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2026-10-09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй “Нэг сум, нэг нуур-333 нуур” болон “Цэнхэр алт” санаачилгын хүрээнд “Хэлтгийн цагаан нуурыг сэргээх төсөл” хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд нуурын усны эко системийг нөхөн сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох цөөрөм байгуулах, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байгаа аж. Энэ бүхний үр дүнд Хэлтгийн цагаан нуур 21 жилийн дараа эргэн сэргэжээ
2026-10-09