ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ
Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Уг шуурхай штабын үйл ажиллагааг тус яамны дэд сайдаар шинээр томилогдсон Б.Мөнхтамир ахлан зохион байгуулахаар болжээ. Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг цахимжуулж, аль ШТС-д шатахуун түгээж байгаа, нөөц болон үлдэгдэл ямар түвшинд байгааг бодит цагийн горимоор хянах цахим систем нэвтрүүлэх боломжийг судалж, зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2026-10-09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй “Нэг сум, нэг нуур-333 нуур” болон “Цэнхэр алт” санаачилгын хүрээнд “Хэлтгийн цагаан нуурыг сэргээх төсөл” хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд нуурын усны эко системийг нөхөн сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох цөөрөм байгуулах, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байгаа аж. Энэ бүхний үр дүнд Хэлтгийн цагаан нуур 21 жилийн дараа эргэн сэргэжээ
2026-10-09
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан хэргийг мартуулах уу
Монголд мартагдаад байсан малын гоц халдварт годрон өвчин гэнэт дэгдэж,олон айл амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүрээд буй. Мартагдсан халдварт өвчин гэнэт тархсан нь вакцины наймаачин, ченжүүдийн балаг, мөнгө олох гэсэн санаархал байж мэднэ хэмээн хүмүүс олон нийтийн сүлжээнд бичих болсон.
2026-10-09
Бразилын Ерөнхийлөгч энэ сарын 25-нд тодорно
Бразилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, саналын хуудасны 99.99 хувийг тоолсны дараах байдлаар эхний шатанд Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн том хүү, Рио-де-Жанейро мужийн сенатор Флавиу Болсонару 47.03, одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 45.19 хувийн санал авчээ. Сонгогчдын ирц 78.92 хувьтай байв
2026-10-08
Ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нь
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнд бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардал зэргийг оруулан тооцжээ.
2026-10-08
Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэх заалтын “…дутуу...” гэсэн нь Үндсэн хуу лийн 21.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сон гох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгээд буй.
2026-10-08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
2026-10-08
Үр тарианы 67 орчим хувийг хураажээ
Улсын ургацын комиссын төлөөлөгчид уржигдрын байдлаар газар тариалангийн 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа хураан авсныг мэдээллээ. Мөн 10.7 мянган га-гаас 134 300 тонн төмс нийт 83 000 га-гаас 276 мянга гаруй тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал хураасан аж.
2026-10-08
Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх анхан шатны сургалт өчигдөр эхэллээ. 14 хоног үргэлжлэх уг сургалт нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүгчийн шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
2026-10-08
Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 754 дуудлага бүртгэгджээ
Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн байна. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудаас бүртгэгдсэн байна. Нийт орж ирсэн тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан байна.
2026-10-08
Архангай аймгийн Өлзийт сумын сургуульд гал гарчээ
Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд уржигдар гал гарчээ. Тодруулбал, тус сургуулийн Мэдээлэл зүйн танхимд гал гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.
2026-10-08
Сансар огторгуйн нууцыг нээсэн эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв
Бельги гаралтай Америкийн эрдэмтэн Фрэнсис Халзен физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Тэрбээр дэлхийн хамгийн хүйтэн тив болох Антарктидын зузаан мөсөн доор эрдэм шинжилгээний цогцолбор байгуулж, орчин үеийн одон орон судлалд хувьсгал хийсэн юм.
2026-10-08
Халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд ял шийтгэлээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаачаар ажиллаж байсан Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг болон иргэн Д.Мөнхчимэг, Г.Банзрагч, С.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэншийдвэрлэлээ.
2026-10-08