“Эдүпарк”-т сансрын долоо хоног айлчиллаа
Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл зүй, биеийн болон оюун санааны тэнцвэрт байдлыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд дурлуулах зорилготой Монголын анхны сургалт, хөгжлийн цогц төв “Эдүпарк” (EduPark)-ийнхан 100 гаруй улс оронтой хамт “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр өнгөрсөн ням гарагт албан ёсны нээлтээ хийлээ.
2026-10-06
Нийтийн тээвэр энэ онд 300 жолоочоор бүл нэмжээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1172 автобус 137 чиглэлд үйлчилгээнд явж байна. 650-700 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд автобусууд өдөрт 12 мянган удаагийн эргэлт хийдэг аж. Энэ жил 300 хүн шалгуурт тэнцэж, автобус барих эрхтэй болжээ. Гэхдээ энэ нь өөр автобус нэгдлээс нөгөө рүү шилжсэн болон давхардсан тоо гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газрынхан тодотгов.
2026-10-06
“Би Гитлерийг санхүүжүүлсэн”
Дөнгөж Канцлер (Ерөнхий сайд) болоод байсан Адольф Гитлер 1933 оны хоёрдугаар сарын 20-нд өөрийн өрөөндөө улсынхаа томоохон үйлдвэрийн эздийг хүлээж авав. Энэ уулзалтад оролцогчдыг намдаа хоёрдугаар хүн гэгдэж байсан Герман Геринг сонгон авчээ. Хүчирхэг Густав Крупп, Альберт Феглер, Фридрих Флик, Гюнтер Квандтыг оруулаад бизнес, банкны салбарын 27 хүн ирсэн байлаа. Нацистын удирдагч өөрийн улс төрийн хөтөлбөрийн талаар тэдэнд ярихад толгой дохин хүлээж авч байв.
2026-10-06
Объектын гал түймэр 06.00 цагийн үед хамгийн их бүртгэгдсэн байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 83 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид зургаан иргэний амь аварч, 21 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 83 хувь нь ахуйн гал, 12 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрвөн хувь нь ой, хээрийн түймэр, нэг хувь нь газар хөдлөлт байжээ.
2026-10-06
Нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 автобензин орон нутагт нийлүүлжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас орон нутгийн шатахуун түгээх станцуудад АИ-92 автобензин нийлүүлсэн талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн /2026.10.06/байдлаар нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 автобензин орон нутагт нийлүүлсэн байна. Үүнээс 188 тонн нь АИ-92 К5 буюу Евро-5 стандартын автобензин аж. Нийт ачилтыг есөн аж ахуйн нэгж гүйцэтгэжээ.
2026-10-06
“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгосон ч төсөвт тусгасангүй”
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 000 төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг сая төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр товлосон юм. Гэвч ирэх оны улсын төсвийн төсөлд цалин хөлсийг хуучин хэмжээгээр тусгасан талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ныхон өчигдөр мэдээлэл өглөө.
2026-10-06
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр АТГ-ынхан Баян-Өлгийд ажиллаж байна
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өчигдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж эхэллээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хэд хэдэн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
2026-10-06
БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн залилсан хэрэгт хоёр хүнийг шалгаж эхэллээ
“БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан гэр бүлийн хүмүүс болох Ичинхорлоо, Мөнхбаатар нарыг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэллээ.
2026-10-06
“Буянт-Ухаа” нисэх буудал бусдын “мэдэлд” шилжсэний учиг
Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны холбогдох салбарын сайд нар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилд олгох хөнгөлөлттэй зээлийнх байв.
2026-10-06
Т.Даваадалай нарыг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-10-06
Улаанбаатарт гарааны бизнесийн хотхон байгуулна
Нийслэлийн Бизнес, инновацын газрынхан БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр”-ийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна. Төслийг эрчимжүүлэх зорилгоор талууд хуралдаж, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв.
2026-10-05
“Өдөрт 1000 тонн АИ-92 борлуулж ирснийг 700-800-гаар өсгөсөн”
Шатахуун хомсдож, бараа, үйлчилгээний үнэ өсөн, иргэдийн цалин, орлого хүрэлцэхгүй болсонд бухимдан цөөнгүй хүн өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийг нэмэгдүүлэхийг шаардсан иргэдийн төлөөлөлтэй баасан гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уулзжээ.
2026-10-05
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
2026-10-05
Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэгдлээ
Астана хотод энэ сарын эхээр болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон санал, санаачилгыг бодитой ажил болгох эхлэл тавьсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.
2026-10-05
Шатахуун түгээх станцуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахыг үүрэг болгов
Шатахууны нийлүүлэлт, нөөц хангамж хэвийн байгаа ч аж ахуйн нэгжүүд хязгаарлалттай олгож, иргэдэд төвөг чирэгдэл учруулж буйг өнгөрсөн баасан гарагт болсон шуурхай штабын хурлын үеэр Ерөнхий сайд шүүмжиллээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахуун түгээх станцаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг анхааруулсан. Харин шатахууны хангамж, нийлүүлэлт хариуцсан төрийн байгууллагынхныг үүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
2026-10-05