Тайландад үерийн улмаас 24 хүн амиа алдаад байна
Тайландад үргэлжлэн орсон аадар борооны улмаас нийслэл Бангкок хот болон 31 муж үерт автаж, 24 хүн амиа алджээ. Тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах газрын мэдээллээр эл гамшигт 1.24 сая гаруй өрхийн 3.5 сая хүн өртсөн байна.
2026-10-05
Говь-Алтайн хоёр сумд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Төв аймгийн Алтанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумд ямааны гоц халдварт годрон өвчин оношлогдож, цаашид тархах эрсдэл өндөр байгаа аж. Говь-Алтайн Цогт сумд 11, Дэлгэрт хоёр өрхийн ямаанд годрон өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажсан юм. Тухайлбал, Цогт сумын голомтын бүсэд 45 өрхийн 16 мянга, Дэлгэр сумын долоон өрхийн 3000 гаруй ямаа бий аж.
2026-10-05
Олон улсын хөдөлмөрийн хяналтын конвенцод нэгдэн орох эрх зүйн орчин бүрдүүлэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартад нийцсэн хөдөлмөрийн хяналтын проактив буюу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлал нэвтрүүлэх, хяналтын конвенцод нэгдэж, дэлхийн түвшинд тавигддаг нийтлэг шаардлага хангасан хууль, эрх зүйн орчин бүрдүүлснээ мэдээллээ.
2026-10-05
Долоон жил “царцсан” Геронтологийн үндэсний төвийг ашиглалтад орууллаа
Засгийн газрын шийдвэрээр, улсын төсвийн санхүүжилтээр ахмад настны тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг 2019 оны есдүгээр сард эхлүүлж байв. Гэвч газрын хөрс суулт өгсөн зэрэг шалтгааны улмаас шинэ барилгын ажил удааширч, долоон жил гацсаны эцэст өнгөрсөн баасан гарагт тус төвийг хүлээн авч, ашиглалтад орууллаа.
2026-10-05
“Херо энтертайнмент”-ын Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүх хүлээж авсангүй
“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг цагдан хорих Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авсангүй. Түүнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулынхан шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал хүргүүлсэн юм.
2026-10-05
Цэвэршилтийн шинж тэмдгүүд нойронд халтай
Цэвэршилтийн үед сэтгэл санаа яагаад өөрчлөгддөг талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн зөвлөгөө өгсөн юм. Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл санаа хэлбэлзэх, цочромтгой болох, түгших, гуниглах, нойр хямрах зэрэг өөрчлөлт гардаг байна.
2026-10-03
Шувуу ажиглагч хүүхэд, залуус Хурх, Хүйтэний хөндийд цуглах нь
Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр энэ сарын 4-нд буюу ням гарагт тохионо. Өнөө жилийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг олон улсад “Шувуу бүр чухал-таны ажиглалт үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрынхан хамтран экологич хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн өдөрлөг хийхээр төлөвлөжээ.
2026-10-03
Нэгдүгээр ангийнханд сурах бичгийг нь олгож байна
Нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй есдүгээр сарын 1-тэй золгосон. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлээд нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу өчигдөр зургаан настнуудад сурах бичгийг нь тарааж эхэлсэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Нэгдүгээр ангид дасан зохицох хөтөлбөр дуусаж, сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлж буйг мэргэжилтнүүд тодотгосон.
2026-10-03
Монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Энэ оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өчигдрөөс орон даяар эхлүүлснийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 1-ний 09.00 цагт эхэлж, арваннэгдүгээр сарын 23-ны 18.00 цагт дуусах бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар бүртгэх юм байна. Ингэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаяг ашиглаж, цээж зургаа файлаар явуулах гэнэ.
2026-10-02
Залилангийн хэрэгт ял шийтгүүлсэн Нигерийн иргэн их хэмжээний хар тамхи оруулж иржээ
Монгол эмэгтэйтэй гэрлэн манай улсад амьдардаг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн, хүлээн авч, борлуулахыг завдсаныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүллээ. Тэрбээр ойр тойрныхоо хүмүүстэй бүлэглэн өнгөрсөн сарын 16-нд нэг кг гаруй хар тамхи оруулж ирсэн аж.
2026-10-02
Дэлхийн хэмжээнд 1.56 тэрбум талбай доройтжээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас “Дэлхийн ойн төлөв байдал-2026” тайланг өнгөрсөн сарын сүүлчээр танилцуулсан нь улс орнуудад ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, амьжиргаа, хүнс, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад дорвитой анхаарах сануулгыг өглөө.
2026-10-02
Онги гол орчмыг ойжуулж байна
Өвөрхангай аймгийн хэмжээнд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй долоон аж ахуй нэгж, байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын зардлаас Арвай хээр сумын ундны усны эх үүсвэрийг сайжруулах, худаг гарган усжуулах ажлыг өнгөрсөн онд хийжээ.
2026-10-02
Архидан согтуурсны улмаас хүний аминд хүрчээ
Цагдаагийн байгууллагад уржигдар 14.21 цагт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад 29-52 насны иргэд архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар нэгнийхээ амийг хохироон хэргийн газраас зугтсан байна.
2026-10-02
Говийн чимэг болсон хар сүүлт зээрийн тоо толгой 40 хувиар өслөө
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргаанаас говийн чимэг болсон хар сүүлт зээрийн тоо толгойн судалгааг хийж дууссанаа өчигдөр мэдээллээ. Говийн бүсийн экосистемийн чухал төлөөлөл болох хар сүүлтийн тоо толгой, тархац байршлыг тогтоох судалгааг гурав дахь удаагаа хийж буй энэ аж.
2026-10-02
Шатахууны хомсдол иргэдийг төв талбайгаа тойрон жагсахад хүргэв
Шатахуун түгээх станцуудын урт дараалал, үнийн өсөлтөд бухимдсан иргэд өчигдөр 10.00 цагаас эхлэн автомашинтайгаа төв талбайг тойрон жагслаа. Өмнөх өдөр нь иргэд цахим орчинд “Туйлдаж гүйцлээ” жагсаалд уриалан, шатахууны асуудалд төр засгаас бодит тайлбар, шийдэл шаардахаа илэрхийлсэн юм.
2026-10-02
Зургаа, долоон настнуудыг л аргацаасан хотхоны сургууль
Хүүхэд, багачууд шуугилдаж, бужигнаж л байвал ойр орчимд нь цэцэрлэг, сургууль бий. Ха рин хотхоны бага сургууль орчимд эл хуль байв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Чухаг” хотхоны орон сууцын нэгдүгээр дав хар буюу хуучин “Чухагийн багачууд” цэцэрлэгт нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд “нүүж иржээ”.
2026-10-02
Улаан буудай, төмс хураалт 25 орчим хувиар илүү байна
Улсын хэмжээнд өнгөрсөн мягмар гаргийн байд лаар 24.4 мянган га талбайг ангилан хадаж, 102.7 мянган га-гаас 185.9 мянган тонн үр тариа, 7.3 мянган га-гаас 99.8 мянган тонн төмс хураан авсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн нийт 40 000 ор чим га талбайгаас 183 000 тонн хүнсний ногоо, ма лын тэжээл, тосны ургамал хураан авсан аж.
2026-10-02