Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

П.Мөрөн мото спортын дэлхийн аварга боллоо

Мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн “World ral­ly-raid championship (W2RC)-ийн “Ral­ly3” ангиллын дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр дэлхийн ралли-рейдэд түрүүлсэн анхны монгол тамирчин болж буй юм. Уралдаан Мароккод есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-нд Агадир-Загор чиглэлд болсон бөгөөд “Rally3” ангилалд 10 тамирчин өрсөлдсөн байна.
2026-10-05

Монголын баг 15 медаль хүртэж, 27 дугаар байрт жагсав

Япон Улсад зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд оролцсон манай тамирчид сүүлийн дөрвөн өдрийн тэмцээний бөхийн төрлүүдэд медалийн буухиаг үргэлжүүллээ. Жүдогийн төрөлд эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн БНСУ-ын тамирчин Ким Жисүг, 70 кг-д У.Анужин Энэтхэгийн Инунганби Тахеламбамыг, +78 кг-д А.Адъяасүрэн Узбекистаны Юмида Нигматоваг, эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн Киргизийн Эмирхан Жолдошказиевийг ялж, хүрэл медалийн эзэд болсон юм.
2026-10-05

Т.Ариунзаяа мөнгө, и-спортын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Японд үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь наадмын Mobile Legend Bang Bang төрөлд оролцсон манай улсын и-спортын баг D хэсгийн эхний тоглолтод Камбожийн шигшээг буулган авч, хагас шигшээд Индонезын тамирчидтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөн, 0:2-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүлснээр III байрт шалгарлаа. Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ багийнхан “Ханжоу-2022” Азийн 19 дэх наадамд дэд байрт шалгарч байв.
2026-10-02

П.Мөрөн ангилалдаа IV байрт эрэмбэлэгдэв 

Хойд Африкийн Марокко улсад үргэлжилж буй дэлхийн раллирейдийн аварга шалгаруулах тэмцээний цуврал дөрөв дэх гараа болох “Rallye OLA Energy du Maroc” уралдааны ралли-3 ангилалд Монголоос мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн хурд сорьж байна. Өнгөрсөн сарын 28-нд болсон гарааны өмнөх тусгай шатанд оролцож, ангилалдаа IV байр эзэлсэн тэрбээр дараа өдөр нь эрсдэл гаргалгүй уралдсаар 636 км замыг амжилттай туулжээ. Үүнээс 268 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг аж.
2026-10-01

К.Ёолк Азийн наадмын аваргаар тодорч, Х.Билгүүнсайхан, Г.Наранцэцэг нар хүрэл медалийн буухиаг үргэлжлүүллээ 

Япон Улсад эхэлсэн “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд манай баг спортын 31 төрөлд өрсөлдөж буй. Боксын төрөлд үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Тайландын Бохунтод Канпиг 5:0-ээр буулган авсныг бид өмнө нь мэдээсэн.
2026-10-01

Х.Билгүүнсайхан Монголын багт хоёр дахь медалийг авчирлаа

Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд Монголын баг спортын 31 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг халуун цэгээс нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага спорт сонирхогчдод хүргэж буй. Түүний дуран авайд тамирчдын тэмцээний талбар дахь торгон агшин хэрхэн буусныг сонирхуулъя.
2026-09-29

Футзалын тамирчид олон улсын тэмцээнд өрсөлдөнө

Хойд хөршийн Буриад улсад ирэх жилийн нэгдүгээр сарын 3-8-нд болох “Ulan-Ude city cup” олон улсын цомын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд Монголын футзалын шигшээ багийн тамирчид оролцоно. Эл тэмцээний хүрээнд тус хотын мини хөл бөмбөгийн холбооны тэргүүн Дугар Санжицыбиков Улаанбаатарт хүрэлцэн ирж, Монголын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон “Дэрэн” клубийнхэнтэй уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
2026-09-24

Манайхан ширээний теннисний төрөлд хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Чита хотод зохион байгуулж буй олон улсын хүүхдийн спортын ХII наадамд Монголын баг найман төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 26-нд өндөрлөх тус наадмыг манайхан ширээний теннисний тэмцээнээр эхлүүллээ.
2026-09-24

Пара шатарчид олимпиадад IV байрт шалгарлаа 

Узбекистаны Самарканд хотод зохион байгуулсан пара (хөгжлийн бэрхшээлтэй) шатарчдын дэлхийн III олимпиадад их мастер Г.Мөнхгалын удирдлагад оюунаа сорьсон манай улсын баг сүүлийн өрөгт Энэтхэгийн тоглогчдыг 2.5:1.5 оноогоор илүүрхэн, дөрөв дэх ялалтаа авч тэмцээнийг хожлоор өндөрлүүллээ.
2026-09-22

Ө.Батцэцэг Азийн наадамд оролцох багуудын тоглолтыг дэнсэлнэ 

Мьянмар улсын Янгон хотод зохион байгуулсан Азийн хөл бөмбөгийн холбооны 20 хүртэлх насныхны Азийн Цомын урьдчилсан шатны K хэсгийн тоглолтыг ОУХБХ, АХБХны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах нар дэнслэв. Эмэгтэйчүүдээс Ө.Батцэцэг Малайз улсад болсон тивийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны A хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Тэрбээр “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд оролцох хөл бөмбөгийн багуудын тэмцээнийг шүүхээр Японыг зорино.
2026-09-17

Монголын баг одоогоор 12 дугаар байрт жагсаж байна 

Узбекистаны Самарканд хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад олон орны үзэгч анхаарал хандуулж байна. Ази, Европын шилдэг багуудын хөлөг дээрх тулаан ширүүхэн өрнөж, тэмцээн өндөрлөтөл өрсөлдөөнтэй болохыг эхний өдрийн өргүүд харуулав.
2026-09-17

Азийн наадмын тэмцээн сагсан бөмбөгийн тоглолтоор эхлэв  

“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын нээлтийн ёслол энэ сарын 19-нд болох ч спортын заримтөрлийн тэмцээн үүнээс өмнө эхлэх гэж байна. Тухайлбал, багийн спортоос саг­сан бөмбөгийн эрэгтэйчүүдийн багийн тог­лолт өчигдөр эхэлж, 20-ыг хүртэл үргэлжилнэ. Эмэг­тэйчүүдийнх 17-26-ны хооронд болох юм. 
2026-09-11

Хөл бөмбөгчид хэсгээ тэргүүлж, 2029 онд болох тэмцээнд оролцоно 

Улаанбаатарт зохион байгуулсан хөл бөмбөгийн 20 хүртэлх нас­ныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний эхний тог­лолтод Монголын залуучуудын шигшээ Умард Марианы Ар­луудын багийг 7:0-ээр илүүрхэн гурван оноо авч хошуучилж эхэл­сэн.
2026-09-08

ДАШТ-ээс ганзага дүүрэн ирдэг бөх

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргалыг хүүхэд байхад нагац ах нь чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөснөөр энэ спортод хөл тавьсан түүхтэй. Түүний эх орноо төлөөлж хилийн дээс алхсан хоёр дахь орон нь Норвег. Тэрбээр Осло хотод 2021 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөнгөн жинд 20 настайдаа хүрэл медаль зүүсэн Монголын анхны тамирчин. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээг чимж, олны анхаарлыг татсан бахдам амжилт мөн түүнийх.
2026-09-04

Манай тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна 

Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод тав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна. Үндэсний бөхийн барилдааны тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Д.Анарын амжилтыг буухиалж, Алыш буюу бүстэй бөхийн чөлөөт (фрийстайл) төрөлд өрсөлдсөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар эхний тойрогт Бенин, дараагийнхад Недерланд, шөвгийн наймд Беларусын тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд эзэн орны бөхөд ялагдаж хүрэл медаль хүртлээ.
2026-09-04

Олимпын дэвжээнд тулалдсан Монголын гурав дахь эмэгтэй боксчин 

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин М.Энхжаргалыг дотоод, гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн цагаас нь спорт сонирхогчид мэддэг болсон. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлснийхээ дараа жил багийнхантайгаа Энэтхэг улсыг зорьж, сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэй­ чүүдийн ДАШТ-д өрсөлдсөн юм.
2026-09-01

Ц.Хүсэлбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 

Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship -2026” (ДАШТ-) д 52 орны 214 тамирчин оролцож, ур чадвараа сорилоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын савлуурт дүүлэгчдийн холбооны зургаан тамирчнаас Ц.Хүсэлбаяр чөлөөт үзүүлбэрийн (Freestyle) төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртжээ.
2026-09-01

Тулааны дэвжээнд “шонхор”-уудыг бэлтгэсэн дасгалжуулагч 

Олон улсын таеквондогоор хичээллэж, амжилт гаргасан орон нутгийн шилдэг тамирчдын нэг нь Гавьяат дасгалжуулагч С.Будхүү. Эл спорттой олон жил үнэнч нөхөрлөсөн түүнд тив, дэлхийн тэмцээнээс эх орондоо аваргын цом, медальтай ирсэн бахархам түүх бий.
2026-08-24