О.Баасанцэрэн, Г.Одонбаатар нар олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Монголын дартсын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчон хотод болсон “K darts festival 2026” олон улсын тэмцээнд 32 улсын 3500 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд О.Баасанцэрэн (“Net-com darts”), Г.Одонбаатар (Neighbourhood сafe in UB) нар аваргын төлөө тоглож мөнгөн медаль хүртжээ.
2026-07-30
Дэлхийн чансаанд манайхаас 20 тамирчин багтав
Дэлхийн триатлоны холбооноос чансааг шинэчилснээ албан ёсоор танилцуулахад манай улсаас 20 тамирчин багтав. Дуатлоны эрэгтэй тамирчдаас Б.Алтан-Оргил (“Рөүд Монголиа” клуб) 281.09 оноогоор 28 дугаар байрт жагслаа.
2026-07-30
Азийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ баг
Монголын гольфын холбооноос зохион байгуулсан “Mt.Bogd championship 2026” тэмцээнд шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн багаас Б.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам тэргүүн байрт шалгарч, “Маунт Богд” клубийн албан ёсны тамирчин болох болзол ханган ирэх жил тус клубт үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх боломжийн эзнээр тодорлоо.
2026-07-30
Улаанбаатарт тивийн шилдгүүд тулалдах нь
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-нд эхэлнэ.
2026-07-30
59 настай ч гоол оруулсаар
Японы мэргэжлийн хөлбөмбөгчин Казүёоши Миура 59 настай ч зодог тайлсангүй тоглосоор, тэр бүү хэл гоол оруулсаар байна. Гэхдээ дөрвөн жилд нэг удаа гэж тодотгоё.
2026-07-29
Сүхбаатар аймагт мастеруудын спортын X наадам үргэлжилж байна
Сүхбаатар аймагт мастеруудын биеийн тамир, спортын X наадам өчигдөр эхэлсэн. Тус наадмыг Аймгийн Засаг дарга болон Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж буй. Наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын орлог¬ чоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
2026-07-29
Т.Погачар домгуудын эгнээнд орлоо
Дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн олон өдрийн “Тур де Франс” уралдааны 2026 оны аваргаар Словенийн Тадей Погачар тодорлоо. Түүний ялалтыг урьдчилан таамаглаж болох байсан уу? Тийм ээ. Тэгэхээр сонирхолгүй байсан гэсэн үг үү? Огт тийм биш. Энэ жилийн “Тур” өмнөх жилүүдийнхтэй адил туйлын сонирхолтой болж, Т.Погачар домгуудын эгнээнд орж ирсэн юм.
2026-07-29
“Яруухан” гарди М.Лхагвагэрэл
Үндэсний болон чөлөөт бөх хэмээх хоёр өөр ертөнцөд зэрэг амжилт гаргаж, монгол түмнээ олимп, дэлхийн дэвжээнд баярлуулж яваа хүн бол Мөнхтөрийн Лхагвагэрэл. Түүнийг зөвхөн улсын гарди цол, эсвэл дэлхийн дэвжээнээс хүртсэн медалиар нь тодорхойлбол хэтэрхий хайрцагласан хэрэг болох биз ээ.
2026-07-25
С.ТОГООХҮҮ: Харваач хүний зөв сонгосон нум, сум амжилтад хамгийн их нөлөөлдөг
Сур харваа нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин түмний оюун ухаан, тэвчээр хатуужил, соёлын нандин өвийг шингээсэн баяр наадмын тэмцээний гол төрлүүдийн нэг юм. Энэхүү спорт нь зөвхөн бай онох тухай бус, нарийн дэг жаяг, гүн ухаан, техник ур чадварыг хослуулдгаараа гайхалтай. Эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн талыг эзлэхэд нөлөөлсөн морь, сур харваа нь өдгөө энх цагт Монгол түмний үндэсний спорт болон хөгжиж, олон орны үзэгчдийн сонирхлыг татсаар байна.
2026-07-24
М.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ аваргын төлөө тоглох нь
“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж буй ширээний теннисний дэлхийн чансаа тогтоох залуучууд, насанд хүрэгчдийн “World table tennis feeder Ulaanbaatar 2026” тэмцээнд манай улсын шигшээ багийнхан дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байна.
2026-07-23
Өсвөр үеийн тоглогчид дэлхий аварга болжээ
АНУ-ын Миннесота мужид зохион байгуулсан (USA cup) өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны зэрэгтэй ахлах дасгалжуулагч Б.Чин-Оргилын удирдлагад“ BCH lions” клубийн тоглогчид 12 хүртэлх насныхны ангилалд оролцжээ.
2026-07-23