Умардынхны нууцалдаг амьдрал
Энэ хоёр эмэгтэй чармай нүцгэн үнгэлдэж, ноололдож байхыг хөрш эмэгтэй нь харчхаад ихэд гайхаж балмагдахдаа Ардын хороо (Умард Солонгосын орон нутгийн байгууллага)-ны тэргүүнд ховлож орхив. “Тэр (бас эмэгтэй) энэ явдлын тухай сонсчихоод итгэхгүй “Битгий худлаа яриад бай” гэв. Түүнийг дагуулаад нөгөө хоёрын гэрт аваачсан. Тэр хоёрыг хамт байхыг харчхаад холбогдох хүмүүст хэлснээр Аюулаас хамгаалах хэлтсийнхэн баривчилсан” гэж Пак Сун Ча ярьжээ.
2024-12-21
Орост очсоноосоо хойш Асад анх удаа ам нээв
Сирийн Ерөнхийлөгч байсан Башар Асад түлхэн унагаагдсанаасаа хойш анх удаа саяхан ам нээв. Түүний мэдэгдэл энэ долоо хоногийн даваа гарагт Сирийн Ерөнхийлөгч байх үеийнх нь телеграм сувагт нийтлэгдсэн байна.
2024-12-19
Тамирчин-Ерөнхийлөгч
Энэ сарын 14-нд Гүржид Ерөнхийлөгчийн сонгууль болж, эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намаас нэрийг нь дэвшүүлсэн, Оросын хөлбөмбөгийн “Алания” клубийн тоглогч, депутат байсан Михаил Кавелашвили Төрийн тэргүүнээр сонгогдов. Түүнд өрсөлдөгч байсангүй, 53 настай Кавелашвилийн төлөө 300 хүний 224 нь саналаа өгчээ.
2024-12-17
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй аюулаас сэрэмжлэх нэн шаардлагатайг эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулсаар байна. AI-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон 2023 онд “Google” компани дахь албан тушаалаа орхисныхоо дараа “Хиймэл оюун хүн төрөлхтнөөс ч илүү ухаалаг болж, биднийг удирдах магадлалтай. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санаа зовж, шийдэл олох хэрэгтэй” гэсэн байдаг.
2024-12-16
Оросын далавчит пуужингийн зохион бүтээгчийг буудан хөнөөжээ
Моквагийн ойролцоо Оросын далавчит пуужин, нисгэгчгүй онгоцыг шинэчилэх ажилд оролцсон “Марс” зохион бүтээх товчооны орлогч захирал Михаил Шацкий бусдад буудуулан нас барсан тухай “Царьград” суваг Украины зарим хэвлэлийг дурдан өчигдөр мэдээлэв.
2024-12-13
Залагдаж ирээд “зугтаж” буцах нь
Идлиб мужид босогчдын засаг захиргааг тэргүүлж байсан Мухаммед Аль-Башир Сирийн шилжилтийн Засгийн газрыг одоо толгойлж байна. “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл болон түүний холбоотнууд Аль-Баширыг ирэх оны гуравдугаар сар хүртэл энэ албыг хашиж байхыг үүрэг болгосон аж. Шилжилтийн Засгийн газрын гишүүд хийгээд Асадын үеийн танхимынхан оролцож, Засгийн эрхийг шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн мягмар гаргийн уулзалтыг тэрбээр даргалжээ. Энэ болтол Аль-Башир босогчдын хяналтад байсан зүүн хойд нутгийнхнаас бусдад төдийлөн танил болоогүй байв.
2024-12-12
Жанжлах дэглэмд заяадаг жам
Дамаск хотыг эзэлж, Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагаж, шоронд байсан улс төрийн хоригдлуудыг сулласнаа Сирийн босогчид төрийн телевизээр өглөөний 06.00 цагт мэдээлэв. Хотын оршин суугчид гадаа гарч, энд тэнд буун дуу сонсогдоно. Ирж буй цаг үеэ босогчид “шударга бус эриний төгсгөл” гэж нэрлэж байлаа.
2024-12-10
Калифорни мужид онц байдал зарлажээ
АНУ-ын Калифорни мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас онц байдал зарлаж байгаагаа тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.
2024-12-06
Үнэнч цэрэг
Он дөнгөж гаргаад ажилдаа орох Дональд Трамп Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө тэтгэвэрт гарсан генерал Кит Келлогийг томилов.
2024-12-06