Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар боллоо

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27- нд зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэгт тооцогдож буй бөгөөд хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 км урт зам юм.
2025-04-23

Туршилт, судалгаанаас бусад зориулалтаар мод импортлохыг хоригложээ

Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөд хөршөөс их хэмжээний тарьц, суулгац худалдан авч, мод үржүүлгийн компаниудаа дампууруулж буй тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Өнөө жил гэхэд Хятадаас 10 сая тарьц, суулгац авахаар төлөвлөж, Замын-Үүд-Эрээний боомтоор 8000 орчмыг оруулж ирсэн гэж мэдээлсэн юм.
2025-04-23

Байгалийн шинжлэх ухааныг одоо л“тордохгүй” бол байдгаа бариад ч хожимдох нь

Техник, технологийн эрин үе хэдийн эрчээ авч, хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай зэрэгцэн амьдарчбайна. Эсээ бичүүлэх, бодлого бодуулах, хүссэн мэдээллээ хурдан шуурхай олж авахын тулд “Chat gpt” тэргүүтэй хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн платформыг өргөнөөр ашиглах болсон. Тэр ч бүү хэл хиймэл оюун ухаанд сэтгэлээ уудлан, зөвлөгөө авах явдалэрчимтэй нэмэгдэж буй.
2025-04-23

 “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад Монголоос хоёр өв бүртгүүлжээ

 “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад Монголоос хоёр өв бүртгүүлжээ
2025-04-23

 Их цэвэрлэгээний үеэр байшин шатаж, нэг айлын гурван хүүхэд амиа алдав

Төв аймгийн Жаргалант сумд бага насны гурван хүүхэд галд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Байшин шатаж, хажуугийнхаа айл руу тархлаа гэх дуудлага уржигдар 15.25 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн Б-гийн 7x8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан бөгөөд галд таван настай Э, дөрвөн настай Б, хоёр настай Г нар өртөж, нас баржээ.
2025-04-23

Хөгжлийн банкийг Эксим болгох шинэчлэлийн“ширээний ард”

Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гол зорилгоосоо хазайж, хадуурч явсаар үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аргагүйд хүртлээ доголдож, “мухардсан” Хөгжлийн банкны эргэн тойронд хөл үймээн, дуулиан шуугиан ихтэй байна. Нэг талд нь нам, улс төрийн шахаа, албан тушаалын томилгоотой холбоотой элдэв хардлага, шүүмжлэл өрнөж ахуйд нөгөө хэсэгт нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл тойрсон яриа хэлэлцүүлэг ид үргэлжилсээр.
2025-04-23

Монголчууд 180 жилийн өмнө анх гэрэл зургаа авхуулж байжээ

Монгол оронд орчин цагийн гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Улаанбаатар хот, 21 аймгийн төвд долоо хоногийн турш гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна. Монголын уран зургийн галерейд “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уг үзэсгэлэнг “Гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээний хүрээнд түүх, байгаль, орчин үе сэдвээр олон нийтийн хүртээл болгож буй юм. Тодруулбал, Монгол Улсад1845 оноос өнөөг хүртэл гэрэл зургийн салбар хэрхэн хөгжсөн, Манжийн болон Богдхаант засгийн үе, монгол хүн анх сансарт ниссэн, атар газар эзэмшсэн, бичиг үсэг тайлагдсан зэрэг түүхэн үйл явдлыг харуулсан ховор, нандин зургуудыг дэлгэжээ.
2025-04-22

12 төрлийн олимпиадад 410 сурагч шагнал хүртэв

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 12 төрлийн олимпиадыг амжилттай зохион байгуулж дууссан байна. Дээрх олимпиадад 21 аймаг, есөн дүүрэг, бүс, нийслэлээс шалгарсан нийт 1541 сурагч, 630 гаруй багш оюун ухаан, авьяас чадвараа уралдуулсан билээ.
2025-04-22

Төв талбайгаа “хар зах” болгох хотын даргын санаачилга

“Дөчинмянгат”-ын уугуул соёлоор төлөвшсөн Хотын захирагчтай байх үед европ рестораных шиг тансаг орчин бүрдүүлсэн Сүхбаатарын талбайдаа бид сонгодог хөгжмийн аялгуунд “Венийн вальс” бүжиглэдэг байлаа. Австрийн удирдаач Маттиас Флецбергер болон УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү нарын дохиураар Улсын филармонийн симфони оркестр, австри хийлч Лида Баечийн хоршил дор нийслэлчүүд Э.Бат-Үүл мээртэйгээ төв талбайд вальс эргэж асан романтик хаврыг санана уу.
2025-04-22

Багш нарыг сурагчидтайгаа нийгмийн сүлжээгээр харилцахгүй байх журам баталлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цахим орчиндхүүхдийг хориотой болонхортой агуулгаас урьдчилансэргийлэх, хамгаалах журам боловсруулж баталжээ.
2025-04-22

“Архив” ажиллагаа буюу Адольфын сүүлчийн “нислэг”

Нацист удирдагч Адольф Гитлер, түүний гол суртал нэвтрүүлэгч Йозеф Геббельс нарын шарилыг 1970 оны дөрөвдүгээр сарын 5-нд буюу 55 жилийн өмнө ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газрын (УАХГ) дарга Юрий Андроповын даалгавраар устгасан байдаг. “Архив” гэх томьёолсон нэртэй энэ нууц ажиллагааг Магдебург хот, түүний орчим газарт чекистүүд цөөн хүнтэй бүлгийн хүчээр гүйцэтгэжээ. Тэд оршуулгыг ухаж, яснуудыг цуглуулж аваад шатааж, үнсийг нь гол руу цацаж орхисон аж. Энэ ажлыг маш нууц байдалд хийсэн учир Зүүн Германы эрх баригчид ч чухам юу болсныг тааварлалгүй өнгөрсөн гэдэг. Уг ажиллагаанд оролцогчид ч амаа тас жимийж нууцыг хадгалж байгаад 2000-аад онд л дуугарч эхэлсэн байна.
2025-04-22

Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь болгож бууруулаххүсэлтийг 100 мянган хүн дэмжлээ

Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь болгож бууруулаххүсэлтийг 100 мянган хүн дэмжлээ
2025-04-22

Хятадууд бараа бүтээгдэхүүнээ “БНСУ-д үйлдвэрлэв” хэмээн тэмдэглэх болжээ

Хятадууд бараа бүтээгдэхүүнээ “БНСУ-д үйлдвэрлэв” хэмээн тэмдэглэх болжээ
2025-04-22

 Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн ордод хамааруулан тогтоосон. 2015 онд нэг ордыг стратегийн ордод нэмж хамааруулсан. Харин хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод хамааруулах, эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэж байхыг Засгийн газарт даалгасан.
2025-04-22

 Манай улс адал явдалт аялалжуулчлалаар дэлхийд 57, бүс нутагтаа дөрөвт жагсав

 Манай улс адал явдалт аялалжуулчлалаар дэлхийд 57, бүс нутагтаа дөрөвт жагса
2025-04-22

Малчдын 59 хувь нь ган, зудыг даван туулах бэлтгэлгүй гэжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хор нөлөө жилээс жилд нэмэгдэж буй. Үүнд манай улсын малчид хэр бэлтгэлтэй байгаа, орон нутгийн иргэдийн ахуй амьжиргаанд ган, зуд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилготой “Шилжилт хөдөлгөөн ба уур амьсгалын өөрчлөлт” судалгааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), байгаль орчин, тогтвортой хөгжлийн “Паблик лаб Монгол” төрийн бус байгууллага хамтран хийжээ.
2025-04-22

Шинжлэх ухаанд шимтэгсдийн оюуны цангааг тайлав

Орчлон ертөнцийн тайлагдашгүй нууцуудын оньсыг тайлах, хүн төрөлхтний ирээдүйг шинжлэх ухааны “нүд”-ээр тольдох боломжийг олгодог “Science conference-2025” нэгдсэн арга хэмжээг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү эвент нь ирээдүйн эрдэмтэн, судлаач, инженер, техникчдэд урам зориг, итгэл найдвар, сэдэл санаа өгөх зорилготой, Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт болоод буй билээ. Гурав дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд өнөө жил 1000 гаруй оролцогч эх орныхоо өнцөг булан бүрээс ирж, шинжлэх ухааны ололт, бүтээл, туршилт, судалгаануудаа танилцуулав. Тэд энэ удаад “Квантын эрин” үндсэн сэдвийн дор нэгдэж, тархи оюуныхаа цангааг ийнхүү тайлцгаан, туршлага солилцон, мэдлэгхуримтлууллаа.
2025-04-21

“Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид Унгар улсыг зорилоо

“Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид Унгар улсыг зорилоо
2025-04-21

Улсын хэмжээнд буй 864 клубээс сагсан бөмбөгийнхөн хамгийн орлоготой нь

Биеийн тамир, спортын улсын хорооноос хийсэн тооллогын дүнгээр Монголд 1541 спорт заал бүртгэгдсэн бөгөөд үүнээс 699 нь Улаанбаатарт, 842 нь орон нутагт байршилтай аж. Салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд шаардлагатай суурь мэдээллийг нэгтгэн цуглуулж, бүртгэлжүүлэх зорилготой “Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллого”-ыг спорт заал, гадаах талбай, клуб гэсэн гурван ангиллаар явуулжээ. 2017 оны тооллогоос хойш улсын хэмжээнд 556 заал нэмэгдсэн байна.
2025-04-21

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр ДНБ-ийг 26 хувиар өсгөх боломжтой

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр ДНБ-ийг 26 хувиар өсгөх боломжтой
2025-04-21