Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Осака-Кансай экспо”-д Монголын эзэнт гүрний үед холбогдох 28 үзмэр дэлгэжээ

Японы хоёр дахь том хот Осакад зургаан сарын турш үргэлжлэх “Осака-Кансай экспо 2025” олон улсын үзэсгэлэнд манай улсыг төлөөлж “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим оролцож байна.
2025-04-16

NBA-ийн плей-офф айсу

Өнөөдөр, маргааш явагдах NBA-ийн плейиний дөрвөн тоглолтын дараа плей-оффт тоглох 16 багийн нэрс тодорно. Лигийн түү- хэн дэх хамгийн алдартай солилцоо явагдсан энэ улирал болон айсуй плей-ффтой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг толилуулъя.
2025-04-16

Баяртай, “Бельги шидтэн”

Манчестер хот дахь Кевин де Бройны сүүлийн өдрүүд улам ойртсоор. Харамсалтай нь, тэрбээр энэ улирлыг ганзага бараг хоосон өнгөрүүлээд Английг орхих нь. Улирал бүр цом хүртдэг хүчирхэг “Сити” сүүлийн 14 жилд анх удаагаа “Аваргуудын лиг”-т орох эрхийн төлөө өрсөлдөх ёстой болоод байна. Магадгүй Английн цом де Бройны хувьд Англи дахь сүүлийн шагнал нь байж болох юм.
2025-04-16

Японы Эзэн хаанд Монголын Эзэн хааны элч, гүн Цэрэнпилээс илгээсэн бичиг

Японы Гадаад явдлын яамны архивт 1922 онд “Япон улсын Эзэн хаанд Монгол Улсын Эзэн хааны элч Цэрэнпил гүнгээс илгээсэн бичиг” хадгалагдаж байна. Тэрхүү бичгийн мөрөөр Монголд явуулсан үйл ажиллагаа хийгээд энэ талаар түүх бичлэгт хэрхэн тэмдэглэж ирсэн талаар товч өгүүлье.
2025-04-16

Төв талбайд өнөөдрөөс циркийн тоглолттой

Монголын циркийн урлагийн 200 гаруй уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв талбайд долоо хоногийн турш нэгдсэн тоглолт толилуулах нь. “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд санаачилсан уг тоглолтыг Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсад циркийн сургууль үүссэний 85 жилийн ойд зориулж буйгаараа онцлог гэнэ.
2025-04-16

“Эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй”

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрчим хүчний салбарт хууль, журам зөрчин, ажиллагсдын эрх ашгийг үл тоон, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг нь улам дордуулах томилгоонууд хийсээр байгаа талаар шүүмжилж, дараах шаардлагыг тавилаа.
2025-04-16

“Большой” театрын тэргүүн гоцлоочид Монгол “Жизель”-ийг амилуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балет ирэх сард тоглогдоно.
2025-04-16

“Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч, 260 түрээслэгчийн эд хөрөнгө шатав

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Шинэ мөрөн” худалдааны төвд уржигдар 21.34 цагт гал гарч, барилга бүхэлдээ шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 00.35 цагт зогсоож, 02.21 цагт бүрэн унтраажээ.
2025-04-16

Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал төллөөд байна

Мал төллөлт улсын хэмжээнд 17.5 хувьтай байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд 4.7 сая толгой мал төллөжээ. Үүнээс 2.1 сая хонь хургалж, 2.4 сая ямаа ишгэлэн, 16.8 мянган ингэ ботголсон аж. Мөн 104.9 мянган үнээ тугалсан бол 19.7 мянган гүү унагалжээ. Төл мал 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Одоогоор 2.4 сая хурга, 2.1 сая ишиг, 102.5 мянган тугал, 19.4 мянган унага, 16.6 мянган ботго эрүүл бойжиж байгаа гэнэ
2025-04-16

Сургууль, дотуур байранд охидын ариун цэврийн булан ажиллуулахыг уриалав

НҮБ-ын Хүүхдийн сангийнхан 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулан “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг өрнүүлжээ.
2025-04-16

Цахилгаан болон хийн халаагуурт шилжих өрхүүдэд 800-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Нийслэлийн ИТХ-ын III хуралдаанаар Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах болон хэрэглээнд нь үнийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
2025-04-16

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан өнгөрсөн жилийнхээс эрс буурчээ

Үндэсний статистикийн хороо энэ оны I улирлын нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тооцон гаргаснаа эхнээс нь танилцуулсаар байна. Өнөө жилийн эхний гурван сард манай улсын гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Тодруулбал, энэ хугацаанд Монголоос гадаадын орнууд руу экспортолсон бараа, бүтээгдэхүүнээс төвлөрүүлсэн орлого манайх руу импортолсноос ийм хэмжээгээр давсан гэсэн үг. Хэдийгээр гадаад худалдаа ашигтай гарсан ч нийт бараа эргэлт болон экспортын хувь хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс эрс буурчээ.
2025-04-16

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

Манай улсад инфляц 9.1 хувьд хүрч өмнөх сараас 0.3 нэгжээр нэмэгдсэн нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнэ өссөн, мөн цалин, тэтгэвэр, цахилгааны тарифын нэмэгдэлтэй шууд холбоотой гэж Монголбанк үзэж байна.
2025-04-16

Нэг кг ноолуур 100-120 мянган төгрөгийн ханштай байна

Дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг Миланы загварын долоо хоногт Монголын үндэсний үйлдвэрлэгчид оролцож, ноолуурын үнэ цэнийг олон улсад таниулж буйг ХХААХҮЯ-ныхан ца­хим хуудсаараа бахархалтай нь аргагүй түгээж суух цаг дор “цагаан алт” хэмээн үнэлэгддэг энэ төрлийн түүхий эд манайд улам үнэгүйд­сэнийг хөдөө аж ахуйн салбарынхан хөндөж байна.
2025-04-16

Чойжин ламын сүм музейд Жуулчны мэдээллийн төв нээнэ

Чойжин ламын сүм музейд Жуулчны мэдээллийн төв нээнэ
2025-04-15

18 байршилд жуулчдад зориулсан үйлчилгээний цогцолбор байгуулжээ

18 байршилд жуулчдад зориулсан үйлчилгээний цогцолбор байгуулжээ
2025-04-15

Дэлхийн дүрслэх урлагийн өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Дэлхийн урлагийн холбооноос 2012 онд эл өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Мексикийн Гуадалахара хотод болсон холбооны чуулга уулзалтын үеэр Туркийн дүрслэх урлагийн үндэсний хорооны ерөнхийлөгч Бэдри Бэйкэм алдарт зураач Лео-нардо да Винчигийн мэндэлсэн энэ өдрийг ийнхүү олон улсын баяр болгон тэмдэглэх санаачилга гаргасан байна.
2025-04-15

Хөвсгөлд электрон тамхи худалдахыг хориглолоо

Хөвсгөлд электрон тамхи худалдахыг хориглоло
2025-04-15

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна
2025-04-15

Тийм, бид цуут “ЦАГАРИГИЙНХАН”

2002 оны хоёрдугаар сар. АНУ-ын Солт лэйк хот. “Өнөөдөр” сониноос и-мэйл ирж. “Цагаригийн тэр нөхөрт хэл. Бөөн дуулиан болоод байгаа наад олимпынхоо талаар нийтлэл бичиж өнөөдөр ирүүл. Нэгдүгээр нүүрнээс эхлүүлнэ” гэж Ц.Балдорж эрхлэгч чамд үүрэг өглөө гэсэн байв. Урьд нь “Өнөөдөр” сонины эхний нүүрт байтугай сүүлийн нүүрт ч материалаа гаргаж үзээгүй болохоор ихэд цочин хүлээж авав.
2025-04-15