Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Х.Маргад-Эрдэнэ мото ангилалд хоёр удаа түрүүлсэн байна

Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Баха Монголиа-BAJA 250” нь зүгээр нэг эн­гийн бартаат замаар давхиад барианд ор­чихдог уралдаан биш юм. Энэ нь тамирчдаас авьяас, туршлага, техникийн ур чадвар, тэсвэр хатуужил шаарддаг холын зайн хурдны төрөлд багтдаг. Тиймдээ ч авто, мото спортынхны нэр хүндтэй, өрсөлдөгч ихтэй томоохон тэмцээний нэг.
7 цаг 24 мин

Украинд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх нь Оросоос шалтгаална

ОХУ-ыг дизелийн түлш худалдах, тээвэрлэх, гадагш гаргахыг хориглосон шийдвэрээ АНУ наад зах нь ирэх оны дөрөв­дүгээр сарын 7 хүртэл түр цуцалж буйгаа Дональд Трамп, Владимир Путинтэй энэ сарын эхээр утсаар ярьсныхаа дараа зарлалаа. Орос улс дэлхийн болон АНУ-ын зах зээлд даруй 300 мянган тонн дизелийн түлш, ирэх сард 500 мянган, дараа нь нэг сая тонныг нийлүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв.
7 цаг 39 мин

Финландын боловсролын арга зүй, туршлагаас судлах нь

Финландын “Турку” их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан Ари Коски болон “Эдүтэн” компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзаж, туршлага солилц­сон байна. Энэ үеэр Монгол Улсын боловсролын салбар, тэр дундаа багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ.
8 цаг 39 мин

Олон улсын аялал жуулчлал 0.4 хувиар өсжээ

НҮБ-ынАялалжуулчлалын байгууллагаас 2026 оны эхний хагасын статистик мэдээллийг нэгтгэсэн “Дэлхийн аялал жуулч­лалын барометр” тайлангийн үр дүнг танилцууллаа. Үүгээр олон улсын аялал жуулчлал энэ оны эхний хагаст 0.4 хувиар өсжээ. Дэлхийн хэмжээнд 690 сая гаруй жуулчин аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс гурван сая орчмоор нэмэгдсэн дүн гэнэ. Шинжээчид “Ойрх Дорнодын мөргөлдөөн, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, хязгаарлалт, нислэгийн тийзийн үнэ, улс хоорондын ялгаатай динамик буюу улирлаас шалтгаалсан идэвхжил аялал жуулчлалын өсөлт саарахад нөлөөлсөн ч тогтвортой түвшнээ хадгалж байна” гэж дурджээ.
9 цаг 9 мин

Хүүхдийн эрт илрүүлэх үзлэг нийслэлд 11.7 хувьтай байна

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд энэ сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлж­лэх бөгөөд улсын хэмжээнд нийт 285 мянга гаруй хүүхэд хамруулахаас өчигдрийн байдлаар 36.2 хувийг нь үзэж, оношилжээ. Тэдний 11.7 хувь нь Улаанбаатар хотынх аж. Хамрагдсан хүүх­дүү­дийн 45.1 хувь нь гурав, 38.8 хувь нь зургаа, 26.9 хувь нь 15 настай.
9 цаг 39 мин

Хураасан их хэмжээний бургасын төлбөрийг Төрийн санд төвлөрүүлэлгүй алга болжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын дар­га А.Ер­ханат гэх хүнийг Төрийн санд төв­­ лө­рүүлэх мөнгийг төлүүлэлгүй бус­дад давуу байдал олгосон хэрэгт холбог­­ дуу­лан АТГ-ынхан шалгаж дуус­жээ.
10 цаг 9 мин

“10 сайт сэтгүүлчдэд сургалт явуулах нэрээр 200 сая төгрөг хуваан авчээ”

Иргэн Г.Уянга хотын дарга асан Х.Ням­баатарыг сэтгүүлчдийг мөнгөөр ху­дал­дан авч, иргэний нийгмийн хө­дөл­­ гөөний идэвхтнүүдийг зохион бай­гуулалттайгаар харлуулсан хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлэн, холбогдох ба­рим­туудыг цувралаар дэлгэж буй би­лээ. Тэгвэл өчигдөр Туул голыг хамгаалах, “Туулын хурдны зам” төслийг эсэр­гүүцэх хөдөлгөөн өрнүүлж байх үед “Шударга-10” нэртэй 10 сайт нийслэлийн харьяа байгууллагуудаас олон сая төг­рөгийн санхүүжилт авсан ту­хай мэ­дээлэв.
10 цаг 39 мин

Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлнэ гэв

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчиг­дөр баталлаа. Орон сууцын захиал­гын гэ­рээний улмаас хохирсон ир­гэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд буй нөхцөл байдлыг шийд­вэрлэх үүрэг бүхий ажлын хэс­гийг Засгийн газраас байгуулсан ч энэ төрлийн гэмт хэрэг төдийлөн буу­рах­гүй байгаа аж.
11 цаг 9 мин

Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн за­саг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний болон Хөрөнгө оруу­лалтын, Зөвшөөрөл, мэдэгдлийн ту­хай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Зас­гийн газрын хуралдаанд өчигдөр та­нилцууллаа.
11 цаг 39 мин

“Ажлын байрыг хамгаалах, бизнесийн урт хугацааны өсөлтийг дэмжихэд анхаарна”

Улс төр, геополитик, эдийн засгийн өөрч­лөлт бизнесийн орчинд хэрхэн нө­лөөлөх болон хө­рөнгө оруулалтын эрсдэлээ яаж үнэлэн, тогт­вортой өсөлтөө хад­галахыг зорих талаарх асуудлуудыг хөнд­сөн “Business outlook 2027” арга хэм­жээг МҮХАҮТ-аас өчигдөр зохион бай­гуул­лаа.
12 цаг 9 мин

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирт эрүүгийн хэрэг үүсгэх үү

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцдаа албан тушаалаа урвуулсан байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай хэд хэдэн хүнийг нарийвчлан шалгуулахаар болжээ. Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж буй Х.Тамир тэдний дунд байна.
12 цаг 39 мин

Шүүн таслах ажлаа хийж буй шүүгчийн гэм буруутай, эсэхийг шүүх дэнсэлж болох уу

Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан И.Хүдэрцэцэг нарт холбогдох, олны анхааралд өртсөн хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
12 цаг 54 мин

Мөнгөний нийлүүлэлт 13.3 их наяд төгрөгөөр өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг эмхэтгэж дуусжээ. Үр дүнг нь маргааш танилцуулна гэж Үндэсний статискикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 56.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар буюу 13.3 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 3.9, хадгаламж 6.1, валютын харилцах 3.7 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
13 цаг 9 мин

Дөрвөн шүүгч тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрхтэй болжээ

Шатрын спортынхноос дөрвөн хү­ний олон улсын шүүг­чийн цол албан ёсоор ба­тал­гаажиж, тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрхтэй боллоо. Олон улсын шатрын холбооноос ол­го­дог хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчийн эрх гардсан тэднээс М.Гүнбаяр Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн даргаар ажил­ладаг бол С.Ган-Эрдэнэ 21 насандаа дэлхийн шатрын спортын түүхэнд олон улсын хамгийн залуу шүүгчээр тодров.
13 цаг 22 мин

Гайт хар тамхины аюул гадаад улсаас манайхыг онилсоор байна

Хаалга цөм өшиглөөд, хойморт гараад нэгэнт суучихсан хар тамхи, мансууруулах бодисын аюултай жирийн иргэдээсээ авхуулаад төр засаг, олон улсын байгууллагатай хамтарч тэмцэхгүй л бол хүчрэхээ болилоо. Тэгэхийн тулд Эрүүгийн хуулийн 20.7-20.10 дахь бүлгийн гэмт хэрэг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зүйл, заалтыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцож авч үзэх ёстой мэт.
13 цаг 39 мин

Сэлэнгэд баавгай орж ирсэн ч агнах зөвшөөрөлгүй гээд “буцаажээ”

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 13-ны шөнө баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх гэж байсныг нутгийн иргэд аргалж, хорьж тогтоосон байна. Тэд хоёр цаг орчим ийн саатуулсан бөгөөд 19.00 цагийн үед онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн ч ирэхгүй удсан тухай цахим орчинд нийтэлжээ.
14 цаг 9 мин

Орхон аймагт "Будда вилла" хотхон зөвшөөрөлгүй баригдаж байна гэв үү

Орхон аймагт “Дизель прогресс”хэмээх компани Монгол Улсын Барилгын тухай хууль зөрчиж барилга, эрхлэх зөвшөөрөлгүйгээр “Будда вилла” хотхоныг барьж 82 захиалагч хохирч болзошгүй, Шүүхийн маргаантай, Улсын комисс хүлээж авахгүй нөхцөлд байна. Энэ тухай “Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл” ТББ-аас сурвалжиллаа.
14 цаг 22 мин

Б.Солонго, Ц.Мөнххэрлэн нар Макаод хошуучлав

Өмнөд хөршийн Макао хотод болсон “Ма­као-2026” Азийн хот, бүсийн хөнгөн атле­тикийн олон улсын тэмцээнд манай эмэгтэй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 200 метрийн гүйлтийн төрөлд алт, мөнгөн медаль авав.
14 цаг 24 мин