
4-р сарын 1-ний энэ өдрийг "Инээдмийн баяр" гэж эерүүлэн хэлж заншсан ч угтаа жинхэнэ нэр нь April Fools" Day буюу "4-р сарын тэнэгүүдийн өдөр" хэмээх баяр юм. Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Орос, Нидерланд, Герман, Бразил, Канад, АНУ зэрэг орнуудад энэ өдөр яриа нь хүртэл бие биенээ үргэлж шоглож байдаг тул зарим хүмүүс бүүр гэрээсээ ч гардаггүй байна. Эл өдөр хэн нэгнийг хуурч мэхэлж, хамгийн тэнэг зүйлүүдээ хийхэд л болно, хамгийн гол нь хуурагдсан нэгэн нь уурлаж ер болохгүй гэдгийг та мэдэх биз. Учир нь энэ өдөр зөвхөн инээх л ёстой. Мөн та өнөөдөр найзуудаа, гэр бүлийнхнийгээ, багш нарыгаа, хөршийгөө, эсвэл хамт ажиллагсдаа хуурах ёстой, хэрэв хэн нэгэн танд хуурагдвал та өмнөөс нь 4-р сарын тэнэг гэж хэлдэг юм байна. Мөн энэ өдрийн нэг онцлог бол архи, тамхи, мансууруулах бодис хориотой. Тоглоогүй энэ бол үнэн шүү.