
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн нээгдлээ. www.expomongolia.org цахим хуудсаар шууд дамжуулах бөгөөд үндэсний брэнд бүтээгдэхүүнийг 3D болон 2D хэлбэрээр танилцуулж буй анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэл болон, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой гэнэ.