
Өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 14-ны 23.59 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт орших Туул тосгоны замд 20 тонн шатахуун, 12 тн түлш ачсан "Мон-Суль" компанийн “Шалаанз” маркийн автомашин замын хажуу руу унаж, түлшний сав нь цоорон, шатахуун асгарсан зам, тээврийн ноцтой осол гарлаа. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онгой байдлын газарт ирүүлж, улмаар Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллажээ. 29 албан хаагч, долоон автомашин, техниктэй, дөрвөн цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг ханган, унасан автомашиныг татан босгосон хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.