
БНСУ-ын Кёнги мужийн Тамгын газраас өсвөр насны охидод сарын тэмдгийн үед хэрэглэх ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох шийдвэр гаргажээ. Эл мужид 11-18 насны 486 мянга гаруй өсвөр насны охид байдаг бөгөөд тэдэнд нэг сарын 11.500, жилийн 132.000 вонын үнэтэй ариун цэврийн хэрэгсэл олгохоор болсон гэнэ. Тус улсад 2016 онд явуулсан судалгаагаар нийгмийн эмзэг давхарагын өсвөр насны охид ариун цэврийн цаас болон гутлын улавчийг ариун цэврийн хэрэглэл болгон ашигладаг гэсэн үр дүн гарч байжээ. Тиймээс ирэх оноос зөвхөн Кёнги муж гэлтгүй улс даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Одоогоор эл ажилд 640 гаруй сая воныг төсөвлөсөн бөгөөд ирэх долдугаар сараас ариун цэврийн хэрэгслийг өсвөр насны охидод олгож эхлэх юм байна.
Эх сурвалж: Naver.com