
"Pfizer" вакцин коронавирусийн халдвараас 95.8 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэх судалгаа нь бодит амьдрал дээр тогтоогдоод буй. Үүний нэгэн жишээ нь Израйль улс юм. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улс хүн амынхаа 50 хувийг вакцинжуулалтад хамруулсан бөгөөд хөл хорионы дэглэмээ алхам алхмаар сулруулж эхэлсэн. Тэгвэл дээрх улс өдгөө бүх хүн амаа вакцинжуулалтын эхний тэнд, 54 хувийг нь хоёр дахь тунд хамруулаад байна. Тиймээс энэ сарын 18-наас эхлэн иргэдээ амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөхөөр боллоо. Вакцинжуулалтын хэмжээгээрээ дээгүүрт эрэмбэлэгдэж байсан тухайн улс үйлчилгээний газруудын 75 хувийн дүүргэлттэй ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд сүм, музей зэргээ ч нээсэн юм. одоогоор иргэдийг гудамж, талбай болон, барилга дотор ч амны хаалтгүй байхыг нь зөвшөөрөхөөр болсон аж.
Эх сурвалж: YTN