
Говьсүмбэр аймгийн Шивэээговь сумын нутагт орших Наймтын шороот гэх газраас их бууны сум олсон гэх дуудлагыг өчигдөр 11.35 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн алба хаагчид 13.05 цагт дээрх газарт очиход
82 мм-ын "Миномётын" зургаа, 115 мм-ын “Д-30” загварын их бууны есөн ширхэг сум байсныг илрүүлж, элстэй хайрцагт хийн, аюулгүй болгосон гэнэ.
Эл галт зэвсгийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис” хайгуул, устгалын бүлгийнхэн ирэх даваа гарагт устгахаар болжээ.