Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажллыг өнөөдрөөс эхлүүллээ.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамгийн их бөөгнөрөл үүсдэг автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг өнөөдөр, маргааш хийх гэнэ. Бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 автобусны буудлыг цэвэрлэж байгаа аж.