
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, нэг хүн түймэрт өртөн нас баржээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийнхан ажиллаж, дээрх галыг унтраасан аж. Үүнээс гадна тус түймрийн улмаас таван хүн түлэгдэж, яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн гэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших амбаар шатаж, нэр, нас тодорхойгүй, эрэгтэй хүн нас барсан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Эл түймрийг Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна. Үүнээс гадна хүний амь эрсдээгүй ч олон удаагийн ахуйн түймрийн дуудлага бүртгэгдэж буй учир иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.