
АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангараг гараг дээр нисдэг аппарат хөөргөлөө. 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 килограмм жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн юм. Эл аппарат нь “Ingenuity” нисдэг тэрэгний Ангараг гараг дээр хөөрч, газардаж буй зургийг дэлхий рүү дамжуулсан билээ.
Бяцхан дрон бүх мэдээллийг “Perseverance”-ийн дамжуулагч төхөөрөмжийг ашиглан дэлхий рүү илгээсэн гэнэ. Ингэхдээ 39.1 секунд хөөрсөн бөгөөд одоогоор дээд амжилт тогтоосон үзүүлэлт юм. Өмнө нь 1903 оны арванхоёрдугаар сард Ангараг гараг дээр “Flyer-1” онгоц 12 секундийн турш ниссэн гэнэ. Ийнхүү 118 жилийн дараах моторт нислэгийн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж. Нисдэг камер илгээсэн нь дэлхийгээс өөр гаргийг судлахад чухал нэмэр орууллаа хэмээн дээрх агентлагийнхан үзэж буй.
Тэд цаашид хоёр долоо хоног тутамд нэг удаа камер нисгэх, дөрвөн удаагийн туршилтыг төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн цуглуулсан мэдээлэл амжилттай байвал ирэх пүрэв гарагт буюу 22-нд дараагийн нислэгийг хийх гэнэ. Мөн тав дахь удаагийн туршилтаар дроныг 700 метрийн өндөрт нисгэх зорилт тавьсан хэмээн NASA агентлагаас мэдээллээ.
Эх сурвалж: MBC news