
“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас “Хамтдаа даван туулъя” төслийг хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг гарган, хамтран ажиллах Иргэний нийгмийн байгууллагыг сонгон шалгаруулахаар болжээ.
Тодруулбал, коронавирусийн улмаас амьжиргааны түвшин нь доройтсон Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн иргэдэд дэмжих үзүүлэх зорилгоор Иргэний нийгмийн дөрвөн байгууллагыг сонгох шалгаруулах аж. Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагатай хамтран эмзэг бүлгийн өрхийн амьжиргааг нөхөн сэргээх арга хэмжээ авч, туслалцаа үзүүлэх юм байна.